Ads 468x60px

Featured Posts

Saturday, May 26, 2012

windows ажлын талбар explorer цонхны тухай




Microsoft excel



View more documents from Akhyt

Microsoft word 2007



View more documents from orgil

Wordpad програмын тухай

Файл хавтас өргөтгөлийн гэж юу вэ?



Файл гэдэг нь тодорхой нэрийн дор  диск дээр хадгалагдаж байгаа тодорхой бүтэцтэй бүлэг мэдээллийг хэлнэ.  Файлын нэр нь хамгийн ихдээ 8 тэмдэгтээс тогтох ба нэрийн өргөтгөл нь 3 тэмдэгтээс тогтоно. Нэр өргөтгөл хоёрыг цэгээр тусгаарлана. Файлын хэмжээ, хэлбэр, төрөл янз бүр байна. Файлын  үндсэн хоёр төрөлд багтаан авч үздэг. Бичвэрийн файл нь үсэг болон тоон тэмдэгтээс тогтох бөгөөд ийм файлыг хүн дэлгэц дээр  шууд уншиж ойлгож болно. Бичвэрийн файлаас бусад бүх файлыг хоёртын файлд хамааруулдаг. Файлын өргөтгөл нь тухайн файлын төрөл, шинж чанарыг илэрхийлдэг. Нэр өргөтгөлийг хэрэглэгч дураар тодорхойлж болох боловч дараах зүйлийг анхаарах хэрэгтэй
                1. Диск дээр ижил нэр, өргөтгөлтэй файл хадгалагдахгүй
                2. Үйлдлийн системд хамрагдах командын нэртэй адил файл хадгалагдахгүй
                3. Ямар зорилгоор  ямар хэл дээр бичигдсэн программын файл болохыг тодорхой байхаар бодож өргөтгөлийг тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь
.ASM - Ассемблер хэлний программын файлын өргөтгөл
.BAK - Нөөц файлын өргөтгөл
.BAS - Бейсик хэлний программын файлын өргөтгөл
.BAT - Командын файлын өргөтгөл
.COM- Үйлдлийн системээс шууд ажиллах файлын өргөтгөл
.EXE -  Үйлдлийн системээс шууд ажиллах файлын өргөтгөл
.PAS - Турбо Паскаль хэлний программын файлын өргөтгөл
.TXT - Текст файлын өргөтгөл
.BIN - Компиляторын завсрын файлын өргөтгөл
.LIB - Программын сангийн файлын өргөтгөл
COM, EXE, BAT өргөтгөлтэй файлуудыг үйлдлийн системээс ажиллуулахдаа зөвхөн нэрийг нь бичихэд хангалттай. Файлууд нь дараах шинжтэй байна.
                Read only - Зөвхөн уншигдах боломжтой файл
                Archive - Архивлагдсан файл
                Hidden - Нууцлагдсан файл
                System - Системийн файл
Файлыг зохион байгуулалтаар нь дараалсан оролттой ба дурын оролттой гэж ангилна.
Дараалсан оролттой:  бичлэгийн хэмжээ нь тогтмол биш байна.
Дурын хандалттай:  бичлэгийн хэмжээ тогтмол
Dos систем нь *.bat- командын дарааллыг агуулсан текст файл байна.
*.exe,*.com -нь код агуулсан биелэх файл. Энэ 2 төрлийн биелэх программууд нь санах ойн дурын программ дээр ажиллах чадвартай. Мөн программийн зарим хэсэг нь санах ойд резидентээр үлдээд бусад кодууд нь өөр төрлийн санах ойд ачаалагдаж болно.
*.com-файлын хэмжээ 64к-аас хэтрэхгүй.энэ нь зөвхөн код ба data segment-ээс тогтдог. Харин exe төрлийн файл нь сегментийг зохион байгуулах модулийг ачаалах ба тусгай мэдээлэл агуулсан холбоо хэсэгтэй байдаг. Үүгээрээ сом-оос ялгаатай.
com-файлын хэмжээ харгалзах exe файлынхаас ямагт бага байдаг. com файлд толгой хэсэг байхгүй. Компьютерийг асаахад иж бүрдлээ шалгаад дараа нь удирдлагаа үйлдлийн системд шилжүүлдэг. Үйлдлийн систем ажиллаж эхлэхийн өмнө системийн гэж нэрлэгдэх 3 файл дискэн дээр заавал байх ёстой.(msdos.sys,io.sys, command.com);
Каталог гэсэн ойлголт нь номын сангийн каталог гэсэн ойлголттой төсөөтэй бөгөөд файлыг тодорхой байдлаар нь ангилан  нэг нэрийн дор бүлэглэхийг хэлнэ. Хэрэв ямар нэг каталог өөр каталогт агуулагдаж байвал түүнийг дэд каталог гэнэ.  Файл бүр тодорхой нэг каталогт харгалздаг. Каталогт буй файлд хандахдаа түүний катологийн нэрийг зааж өгөх хэрэгтэй болдог. Тухайн үед хэрэглэгчийн ашиглаж, ажиллаж байгаа каталогийг  агшин зуурын каталог гэнэ. Агшин зуурын каталогийн жагсаалтыг DIR командаар харж болно.