Thursday, May 24, 2012

Компьютерийн үүсэл хөгжил дотоод бүтэц зохион байгуулалт


Компьютерийн үүсэл хөгжил
Электрон тооцоолон бодох машиныг  бүтээх анхны оролдлогууд удаан жилийн түүхтэй ч орчин үейин комьютерийн анхны дизайныг дайны дараахан 1946 онд АНУ-ын эрдэмтэн зохион бүтээгчид гурван жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд бүтээжээ.Энэ нь тухайн үед секундэд 5000 үйлдэл хийж чадаж байсан нь хүний ой ухааны чадавхитай зүйрлэхийн аргагүй дэвшилттэй байлаа.
Гэвч овор хэмжээ нь том, үнэ өртөг нь дааж давшгүй өндөр байсан учир олноор үйлдвэрлэх ямар ч боломжгүй байжээ.  Сансар судлал, батлан хамгаалах гээд засгийн газрын байгууллагуудад л тусгай зориулалтаар ашиглаж эхэлсэн байна.Үүнээс хойш 5 жилийн дараа анхны сайжруулсан 50 загварыг хийж тус бүрийг нэг сая доллараар худалдаанд гаргасныг тэр үейин томхон компаний тэргүүн баячууд л хэтэвчээ хоослон байж авцгаасан гэдэг. Үүнээс хойш таван жилийн дараа компьютерийн үнэ 10 дахин буурч 120 мянган доллар болж байжээ.
Компьютерийн технологи баруунд ийнхүү хурдацтай хөгжсөөр 1983 онд "Compaq" маркийн компьютер худалдаанд гарч эхэлсэн нь энэ төрлийн бизнесийг тэргүүлж жилд 111 сая ам.долларын орлого оруулан дэлхийн персональ(хувийн, ганцаарчилсан ) компьютерийн үйлдвэрлэлд толгой цохиж байв.

Компьютерийн хөгжлийн үеүүд
1954 оноос хойш 20-оод жилд мянгаад компьютерүүд зохиогдож хэдэн арван сая компьютерүүд хэрэглэгдэж байна. Компьютерийн хөгжлийн дүнд тэдний хурд багтаамж, санах ой, тооцоолох чадал асар их нэмэгджээ. Эдгээр хөгжлийн түвшнээс хамаарч хөгжлийн түвшинг үеүдэд хуваан ангиллаа.
Эдгээр үед нь компьютерийн техник хангамж болон программ хангамжийн онцгой дэвшлүүдийг агуулсан болно.
Эхний үе (1942-1959)
Анхны компьютерүүд өгөгдөл болон инструкциудыг хадгалах зориулалт бүхий хэлхээндээ вакум хоолойг ашигладаг. Гэвч вакум хоолой нь болхи том, хэт халдаг, бүрэн найдьвартай элщектрон төхөөрөмж биш байсан тул асар их алдаатай үйлдэл гардаг байв. Дараа нь соронзон цөмүүд нь санах төхөөрөмжийг хийхэд хэрэглэгддэг болжээ (Зур-B13) Программчлал нь машин хэл дээр хийгддэг байв.
2 дахь үе (1959-1965)
Компьютерийн 2 дахь үеийн хөгжилд вакум хоолойг транзистороор сольсон  явдал орлоо.  Транзистор нь унтраалга мэтээр ажилладаг бөгөөд гэрлийн унтраалга шиг ажиллах боловч ямар нэг хөдөлгөөн түүнд байхгүй.
Ингэснээр компьютерийн овор багасч, нэг үйлдлийг микросекундэд гүйцэтгэх, олон мянган тэмдэгтийг хадгалах боломж бүрджээ. Ингэснээр компьютер үйлдвэрлэгчид илүү багтаамжтай, хурдтай  найдвартай,  халаалт өгдөггүй, жижиг оврын компьютерүүд хийх болжээ. Программууд нь машин болон симболик хэл дээр бичигдэж байв. Симболик хэл гэдэг ньк омпьютерийн команд болон өгөгдлийг дүрслэхэд хэрэглэдэг симбол тэмдэгтүүд юм.

3 дахь үе (1965-1970)
3 дахь үеийн компьютерүүд нь жижиг хэсгүүд бүхий интеграл хэлхээнээс бүрдэнэ. Энд компьютерийн бүхий л хэсгүүд оролт, гаралт, хадгалах, боловсруулах хүчин чадал нэмэгдсэн байгаа бөгөөд оролт гаралтын төхөөрөмжүүд нь телефоны болон бусад төхөөрөмжүүдээр дамжуулан хоорондоо холбогдох боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн дэлгэц нь телевиорын дэлгэцтэй адил болж, дуу хөгжмийг гаргах болж, түүнчлэн гаднаас тодорхой бага хэмжээний дуу оруулах боломжтой болж иржээ. Хадагалах
багтаамжийн тухайд олон сая тэмдэгтийг хадгалах чадвар нэмэгдсэн.
Процессорын хурд секундээр хэмжигдэж, программын хэд хэдэн инструкциудыг  зэрэг гүйцэтгэх болжээ. Проаграммистууд нь өндөр түвшний
хэлүүд дээр объект хандалттай программчлал дээр программчлах болов.

4 дэх үе (1970-)
Мэдээж энэ үед мөн л компьютерийн бүрэлдэхүүн хэсгүүдийг илүү хүчирхэгжүүлэх болсон. Энэ үед гарсан томоохон дэвшил бол бие даасан хадгалах төхөөрөмжийг гаргасан бөгөөд энэ нь сисликоноор бүрэгдсэн байдаг. Мөн лазер санах ойг Үндэсний Сансар Судлалын Газараас зохион бүтээсэн байна. (Зур-B15, B16) Ингэснээр лазер ой нь 50 миллиард гаруй тэмдэгтийг хадгалах чадвартай болжээ. 1970-аад оны эхээр Buroughsдараа нь IBM-ийнхэн өөрсдийн 5000 болон 370 төрлийн компьютерүүддээ виртуал хадгалах зарчмыг танилцуулжээ. Өмнө нь дотоод хадгалах багтаамж ойролцоогоор нэг сая тэмдэгт байсан бол виртуал хадгалах төхөөрөмж нь
хэдэн миллиард, триллион тэмдэгтүүдийг хадгалах боломжийг бүрдүүлсэн.
Энэ үед compact disk (CD) and CDROM гарсан бөгөөд энэ нв он офф биьүүдээр кодлогдох бөгөөд 4800-600 сая битүүдийг хадгалах чадвартай байв. Өөрөөр хэлбэл энэ нь 1000 хуудас текстийг багтаах хэмжээ байв.
Техникийн хувьд гарсан энэхүү дэвшил нь компьютерийн программ хангамжийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан юм.

5 дахь үе (?)
Энэ үеийн компьютерүүд гэхээс илүү ярьдаг машин гэж нэрлэсэн нь дээр
бизээ. Техникүүд улам бүр овор хэмжээ багасч, илүү хүчин чадалтай,
хурдан  болох бол программууд илүү хямд төсөр болно. Мөн ажил мэргэжилд
зориулсан төрөл бүрийн тусгай программуд ихээхэн хэрэглэгдэх болно.

Компьютер 
гэж юу вэ

Электроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийг дангаар нь ашиглах боломжгүй бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог.

- Hardware (техник хангамж)

- Software (программ хангамж)
- Өгөгдөл, мэдээлэл (төрөл бүрийн мэдээлэл)
- Гарын авлага, материал (компьютерийн программ,

төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага)
- Хэрэглэгч (компьютерийг ашиглах хүн)
- Холболт (телефон утас, радио релейний шугам, утасгүй холболт, сансрын холболт г.м)


Компьютер нь мэдээллийг тоон хэлбэрт шилжүүлж, программуудийн тусламжтай боловсруулалт хийн, хадгалах төхөөрөмжинд тодорхой хугацаагаар сануулах, мэдээллийг гаралтын төхөөрөмжүүд болох дэлгэцэнд гаргах, принтерээр хэвлэх зэрэг олон төрлийн үйлдлийг гүйцэтгэдэг. . Тоог дүрсэлж бичих болон үйлдэл хийж боловсруулах дүрмүүдийн нэгдлийг тооллын систем гэж нэрлэдэг. Бид тоог 10-тын тооллын системд мэднэ. (Тоог 10 цифрээр дүрсэлж бичдэг) 

Үүнтэй адил аливаа тоог 0, 1 гэсэн хоёр цифрээр дүрслэх 2-тын тооллын систем компьютерт хэрэглэгддэг. Хоёртын тооллын системийн тоонууд 0, 1, 10, 11, 100, 101, 110, … гэх мэтээр бичигддэг. Зөвхөн 0 ба 1 гэсэн утга авдаг мэдээллийг 1 бит (bit-binary digit) хэмжээтэй гэж ярьдаг. 8 бит мэдээлэл нь 1 байт (byte-багц) болдог. Мэдээллийг хэмжээг хэмжих үндсэн нэгж байт юм. 1 байтыг нэг үсэг, эсвэл нэг тэмдэгт гэж тоймлон ойлгож болно. Килобайт, мегабайт зэрэг мэдээллийг хэмжих том нэгжүүдийг ч мөн хэрэглэдэг. Доор нэгжүүдийн хоорондын харьцааг үзүүлэв. 
1024 Вyte = 1 Kilo Byte (1KB) 
1024 KB = 1 Mega Byte (1MB) 
1024 MB = 1 Gega Byte (1GB)

Компьютер нь дараах зүйлүүдээс бүрддэг.

- Санах ой

- Өгөгдлийг хадгалах төхөөрөмжүүд: Хатуу диск,  уян диск, компакт диск, tape төхөөрөмж
- Оролтын төхөөрөмж : гар, хулгана, микрофон
- Гаралтын төхөөрөмж : дэлгэц,принтер, чанга  яригч
- Төв процессор (CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг

1. Санах ой - RAM (Random Access Memory). Компьютерээр боловсруулах бүх төрлийн мэдээллийг санаж хадгалахад зориулагдсан компьютерийн хэсгийг санах ой гэнэ. Иймд хэрэв санах ой байхгүй бол мэдээлэл боловсруулах боломжгүй болно. Өөрөөр хэлбэл компьютер ажиллахгүй гэсэн үг. Компьютерийн санах ой дахь мэдээлэл компьютерийг унтраахад арилдаг. Ийм чанартай санах ойгоос гадна орчин үеийн компьютерт санасан мэдээлэл нь өөрчлөгддөггүй байнга тогтмол хадгалагдаж байдаг санах ой байдаг. Энэ санах ой дахь мэдээлэл зөвхөн уншиж ашиглахад зориулагдсан байдаг. Ийм санах ойг ROM (Read Only Memory) гэж нэрлэдэг. Компьютерийн санах ой-RAM-ийн хэмжээ нь нэн чухал үзүүлэлт юм.

2. Төвпроцессор-(CPU-Central Processing Unit). Тодорхой үр дүнд хүрэхийн тулд биелүүлэх үйлдлүүдийн дараалалыг программ гэнэ. Тэгвэл программын үйлдлүүдийг алхам бүрээр нь биелүүлдэг компьютерийн хэсгийг төвпроцессор гэнэ. Өөрөөр хэлбэл компьютерийн үйлдэл хийдэг хэсэг нь юм. Компьютерийг хүнтэй зүйрлэвэл, төвпроцессорыг компьютерийн тархи нь гэж хэлж болох юм. Төвпроцессор нь үйлдэл гүйцэтгэх хурдаараа харилцан адилгүй байдаг. Манай оронд голдуу Intel овгийн төвпроцессор бүхий компьютеруудыг хэрэглэдэг. Эдгээр төвпроцессорын Intel 386, Intel 486, Pentium, Pentium Pro, Pentium MMX, Pentium II, Pentium III, Pentium IV8 Pentium D гэсэн моделиуд нь  хэрэглэгдэж ирсэн байна. Түүнээс гадна CPU үйлдвэрлэдэг Intel фирмээс гадна Cyrix, AMD гэх мэт өөр фирмүүд байдаг.
3. Компьютерийн мэдээллийг оруулах, гаргах байгууламж. Аливаа компьютерт мэдээлэл оруулах, гаргах олон янзын төхөөрөмж байж болох бөгөөд зөвхөн стандарт оруулах гаргах төхөөрөмжийг үзье.
а). Дэлгэц (Monitor). Дэлгэц нь хар цагаан, өнгөт, шингэн кристал гэх мэт төрлүүд байдаг. Дэлгэцийн боломж янз бүр байдаг боловч сүүлийн үед зөвхөн VGA (Video Graphics Array) болон SVGA (Super VGA), LCD дэлгэцүүд хэрэглэгдэх болсон байна. Мөн овор хэмжээний хувьд 15 инч -ийн дэлгэц өргөн хэрэглэгддэг. Дэлгэцний дүрсийг дүрслэх цэгийн диаметр нь 0.25 мм, 0.28 мм гэх мэт янз бүрийн боломжуудтай байна.

б). Гар (Keyboard). 101/102 товчлуур бүхий Америк стандартын гар өргөн хэрэглэгдэж байсан боловч Windows 95 систем гарснаар 104 товч бүхий гар нэлээд өргөнөөр хэрэглэх болсон. Гар нь мэдээллийг компьютерт оруулах гол төхөөрөмж юм. Текст бичих үед дэлгэцэн дээр үсэг хаана бичигдэхийг заасан заагуур байх ба үүнийг текст курсор (анивчсан босоо зураас) гэж нэрлэдэг. Текст курсорыг гарнаас удирддаг. Гарны тухай та өөрөө бие даан судлана уу. Жишээлбэл та том жижиг үсгийг хэрхэн бичих, мөр шилжих, текст курсорыг удирдах гэх мэт үйлдлүүдийг судлаарай.
4. Хадгалах байгууламж буюу диск. Бидний өмнө ярьсан компьютерээр боловсруулагдах мэдээллийг санах зориулалттай шуурхай буюу дотоод санах ой RAM нь харьцангуй бага багтаамжтай бөгөөд энэ мэдээлэл нь компьютерийг унтраахад арилдаг. Иймд их хэмжээний мэдээллийг удаан хугацаагаар байнга хадгалах шаардлагатай болдог. Энэ санах ойг гадаад санах ой гэдэг. Өргөн хэрэглэгддэг гадаад санах ой нь компьютерийн диск юм. Дискэнд мэдээлэл бичих болон түүн дээрх мэдээллийг унших төхөөрөмжийг дискийн байгууламж (disk drive) гэдэг. Одоогоор дараахь төрлийн диск  хэрэглэгдэж байна.
1. Уян диск (Floppy disk - FD) 
2. Хатуу диск (Hard disk - HD). 
3. Компакт диск (Compact disk-CD). 
4. Flash диск 
5. USB хард диск

5. Хулгана (Mouse). Орчин үеийн компьютерүүдэд заах (pointing) төхөөрөмжүүд олон хэрэглэдэгийн нэг нь хулгана юм. Хулгана нь хэрэглэгч компьютерийг удирдах болон асуултанд хариулах зэрэгт голчлон хэрэглэгддэг төхөөрөмж юм. Хулгана хэрэв зөв суулгагдсан бол хулганыг ширээн дээгүүрээ хөдөлгөхөд дэлгэцэн дээр чинь сум гүйж байх болно. Энэ сумыг хулганы курсор гэж нэрлэнэ. Хулганы курсорын хэлбэр тухайн үеийн ажлын төлөв, байдлаас хамааран байнга өөрчлөгдөж байдаг.

Sunday, May 13, 2012

Unicode гэж юу вэ?


 Кирил үсгээр бичих асуудалыг ингэж шийдсэн хэдий ч үсгийн фонт зөрчилдөх (бүх тэмдэгтүүд танигдахгүй байх, эсвэл ө,ү үсэгнүүд танигдахгүй), интернэтийн орчинд мэдээлэл солилцоход хүндрэлтэй гэх мэт олон бэрхшээлүүд гарсаар байгаа.
        Энэ мэт орон орны хэлний янз бүрийн үсэг, дүрс тэмдэгтүүдийг компьютерт оруулахад гарах бэрхшээлүүдийг арилгасан шийдэл гарсан бөгөөд энэ нь UniCode буюу нэгдсэн кодын стандарт юм.
Үсэг, тэмдэгтүүд танигдахгүй байгаа тохиолдолд UniCode стандартруу хөрвүүлдэг програмыг хэрэглэх. Үүнд MONUNI(Mongolian Encoding Converter) болон Ангууч програмуудыг хэрэглэж болно.
Дараах холбоосоор UniCode-ийн тухай болон Mongolian Encoding Converter хөрвүүлэгч програмыг татан авч ашиглааарай.

F1 F12 хүртэлх товчлуурын тухай



F1F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм. 
Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.
F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.
F3Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.
F4 
F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.
F5
F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.
F6
F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.
F7
F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.
F8
Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.
F9
F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.
F10
F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг.  F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.
F11
Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode).  Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.
F12
F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно 

Saturday, May 12, 2012

Компьютерт Хятад хэл нэмэх


Хятад хэл нэмэхдээ  Үүний тулд дараах үйлдлийг хийнэ:
1. Start > Control Panel > Regional Language Option руу орж Languages гэдэг таб руу хандана. Түүн дотор Install files East Asian Languages гэдэг дээр тэмдэглэгээ хийнэ.
2. CD ROM руугаа Windows XP инсталл дискээ хийгээд Apply товчлуурыг дарна. Ингэхэд таны компьютерт Япон Солонгос Хятад хэлний үсгийн тохиргоо хийгдэх болно.
3. Энэ тохиргоо хийгдсэний дараа Restart хийж өгнө. Компьютер шинээр ачаалагдсагц таны компьютер Хятад хэлээр мэдээл унших бичих бүрэн боломжтой болно.
Компьютерийн дэлгэц дээр pinyin дуудлагын үсэг өөр өөр гарвал яах вэ?
Хятад хэлний ханзыг дуудах аргачлал болох Pinyin үсгийг Unicode UTF-8 тэмдэг хувиргалтаар тохируулга хийсэн байвал дэлгэц дээр дуудлагын үсэг өөр гарах тохиолдол байдаг. Иймд Internet Explorer ашиглаж байгаа бол View > Encoding > Unicode (UTF-8) гэсэн сонголтыг хийнэ. Монгол Mozilla Firebox ашиглаж байгаа бол Харагдац > Тэмдэг хувиргалт > Юникод (UTF-8) гэсэн сонголтыг хийх хэрэгтэй.

Friday, April 20, 2012

Улирлын шалгалтын асуулт


1. Компьютерийн үүсэл хөгжил дотоод бүтэц зохион байгуулалт
2. Нэмэлт тоног төхөөрөмж, хүчин чадлууд
3. Windows үйлдлийн системийн тухай, түүний ажлын үндсэн талбар
4. Програм болон бусад төхөөрөмжүүдийг ажиллуулах тохиргоог хийх
5. Дэлгэц taskbar, start цэсний тохируулгыг хийх
6. Вирус, антивирусын тухай ойлголт
7. Paint буюу зургийн програмтай ажилллах
8. Баримт бичиг боловсруулах WordPad програм
9. Windows explorer програмын зохион байгуулалт
10. Файл хавтас өргөтгөлийн тухай
11. Шинээр файл, хавтас үүсгэх, нэрийг өөрчлөх
12. Файл болон хавтасыг зөөх, хуулах
13. Мэдээллийг хайх, дискийг форматлах, хэвжүүлэх, хуулах
14. Програмыг ажиллуулах, дэлгэцийн ерөнхий зохион байгуулалт хийх
15. Ажлын хуудсыг бэлтгэх, баримттай ажиллах, мэдээлэл болон текст оруулах
16. Үндсэн цэсний командуудын үүргүүд 
17. Баримтыг хадгалах, хэвлэх, програмын ажиллагааг дуусгах
18. Хуудсын тохируулгыг хийх, баримтыг засварлах
19. Баримтанд watermark оруулах, бэлэн нүүр хуудас оруулах
20. Хадгалсан баримтыг нээх
21. Баримтанд нууц үг өгч хадгалах
22. Баримт хооронд шилжих, мэдээллийг хуулах, зөөх
23. Баримтанд хөл толгойн текст оруулах
24. Баримтанд төрөл бүрийн зураг, дүрс, нэмэлт объект оруулах, хэвшүүлэх
25. График болон зурагтай ажиллах
26. Баримтанд хүрээ оруулах, хэлбэршүүлэх
27. Format цэсний командуудтай ажиллах
28. Баримтанд хүснэгт үүсгэх, мөр багана нэмэх, устгах 
29. Micrisoft excel програмыг ажиллуулах
30. Ажлын хуудас, баримтыг ажилд бэлтгэх, тохиргоог хийх
31. Цэсний командуудыг ашиглан хэвжүүлэлтийг хийх
32. Ажлын хуудас болон цонхтой ажиллах
33. Цонхтой ажиллах баримт зөөх, хуулах, засарлах
34. Нүдний форматыг хийх нэмэлт засварыг хийх
35. Програмын ажиллагааг дуусгах, баримтыг хадгалах
36. Ажлын хуудсыг нэмэх, хасах хамгаалах, нэр өгөх
37. Цонхтой аижллах, баримтыг зөөх, хуулах, засваралах
38. Нүдний фоматыг хийх, нэмэлт засварыг хийх
39. MS Excel програмын ажиллагааг дуусгах баримтыг хадгалах
40. MS Excel програмын ажлын хуудсыг нэмэх, хасах, хамгаалах, нэр өгөх
41. MS Excel програмын хүснэгтэнд мөр, багана нэмэх, устах
42. MS Excel програмын ажлын хуудсанд график оруулах 
43. MS Excel програмд өгөдөл сонгох, тэнхлэгүүдэд нэр өгөх
44. MS Excel програмд тэнхлэгийн утгын гаралтыг сонгох, тайлбар, текст гаргах байрлуулах
45. Хүснэгтэнд мэдээллийг боловсруулж график оруулах 
46. Томъёо бичих, өргөн хэрэглэгддэг матиматик операторууд
47. Томъёог засварлах, хуулах, устгах
48. Тооцооллыг хийх нүд ба мужийг хамгаалах
49. Матиматик функц ашиглах, функцийн ангилал тэдгээрийг баримтанд ашиглах, тооцоолол хийх
50. Функцийн бэлэн бичиглэл ашиглан тооцоолол хийх
51. MS Powerpoint програмд илтгэлийн хуудсыг сонгох, бэлтгэх
52. MS Powerpoint програмын цэсний командуудын үүргүүд
53. Илтгэлийн хуудасны форматуудыг сонгох
54. Хуудасны тохируулгыг хийх
55. Хуудсыг хувилах, хэвлэх, хуудсанд дугаар оруулах
56. Илтгэлийн хуудасны дэвсгэр өнгийг сонгох
57. Илтгэлийн хуудсанд дуу хөдөлгөөн дагалдуулах
58. Илтгэлд нэмэлт объект дүрс, график схем оруулах
59. Хуудас хоорондын шилжилт, илтгэлийг хаах, хадгалах, хэвлэх
60. Хуудас хооронд холбоос үүсгэх, математик бичиглэл оруулах
61. Илтгэлийн хуудсанд схем диаграм оруулах

Ашиглах материал
1. Ж.Батбаяр У.Отгонбаяр "Компьютерийн Hardware болон Software" УБ 2005 он
2. Ц.Уранбилэг "Компьютерийн хэрэглээ 1,2" УБ 2003
3. Б.Батгэрэл "MS Office PowerPoint " 2007 он
4. Б.Амгаланбаяр "Компьютерийн хэрэглээний хөтөч 3"
5. Л.Буянжаргал Д.Болормаа "MS Excel" 2010 он ХААИС   6,7 эдгээр номууд манай сургуулийн номын санд байгаа
6. Л.Буянжаргал Д.Болормаа "WIndows VIsta Word 2007 PowerPoint 2007" 2010 он ХААИС г.. м.. номууд өөр олон хэрэглээний номууд байгаа
Боловсруулсан багш:   Б.Пүрэвсүрэн