Monday, March 19, 2012

Шалгалтын үеэр стрессдэхгүй байх аргууд


Шалгалтын үеэр оюутнууд стрессд орох нь элбэг байдаг. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог. 
Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Тэр нь даамжирсаар сүүлдээ хүнийг юу ч хиймээргүй санагдахад хүргэнэ. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний өөрийн хүч чадлыг хүлж орхидог буюу хүн өөрийн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.


Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор учруулж эхэлдэг:
•    Идэвх буурна
•    Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.
Стрессийн шинж тэмдгүүд

Идэвхигүй болох: төвлөрч чадахгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг дүгнэх, хүлээж авах чадвар муудах
Биеийн хувьд гарах өөрчлөлтүүд: толгой, хэвлийгээр өвдөх, зүрх хүчтэй цохилох, хөлрөх, чичрэх, дотор муурайрах, булчин 
чангарах
Мэдрэлийн хувьд гарах өөрчлөлтүүд: сөрөг бодлууд, өөрт итэлгүй болох, нойр хулжих
Шалгалтын үеэр хэрхэн стрессдэхгүй байх вэ?

1. Цагаа ухаалгаар төлөвлө
Семестер эсвэл  улирлын турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ер нь бол практикт оюутан сурагчид хичээлийг цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Шалгалтын үеэр стрессгүй байх гол арга бол хичээлийг тухайн тухайн үед нь уншиж явах явдал байдаг.

2.  Гарч болох алдааг үл хайхран айдсаа ялан дийл
•    Сайн бэлд
•    Цагийн хуваарийн дагуу ажилла
•    Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
•    Бусдад аль болох мэдсэн зүйлсээ тайлбарлаж ярь. Энэ нь таныг шалгалтанд бэлдэж байгаа хэрэг.

3.    Бодлоо бусадтай хуваалц
Болж өгвөл шалгалтынхаа тухай эцэг эхтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг хүнд болох, ямар хичээлийнх болох гээд тэдэнтэй санаа зовоож байгаа асуудлаа хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.

4.    Төсөөл. Айдсаа ял. 
Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ таны шалгалт илтгэл тавих бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдралдээр бас давж чадна гэсэн үг.

5.    Унтаж амар
Хичээл хийж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Гэтэл үнэндээ шөнө тархины ажиллагаа мууддаг тул таны уншиж буй зүйлс маргааш таны толгойд байх нь ховор. Тэрний оронд эртхэн унтаад боссоны маргааш толгой тань сэргэг байх болно шүү.

6.  Сурах орчноо сайн бүрдүүл
•    Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
•    Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
•    Тв, радио, утсаа унтраа
•    Бусад бодлуудаа хая
7.  Шалгалт эхлэх үед шууд л мэддэг зүйлсээсээ эхлэн хийж эхэл. Энэ нь таныг итгэлтэй болгосноор хүнд асуултуудыг та амархаан бөглөчихнө.

8.  Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай. 
Олон хичээлдээр уначихсан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлдээ идэвхтэй, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэд танд олон зүйл зааж өгөхөөс гадна тэдний энерги нь хүртэл эерэг байдаг.

9.    Сайн хооллох
Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл унших гэж байна гээд кофе ихээр уух нь буюуу юм.Кофены найрлага нь хүний оюун санааны төвлөрөх явцад саад болдог юм байна. 
Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань сарьнуулах болно шүү дээ. Тиймээс их биш ч гэсэн өег хоол унд идээрэй.

10.    Шалгалтын үеэр сэтгэл санааг тайван байлгах үүднээс бэлтгэлээ сайн ханга. 
Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч шалгалтанд орох нь яаж сайн байх билээ.

11.    Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.
Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул. Ангийнхантайгаа кино ч үзсэн болно шүү дээ. 

Sunday, March 18, 2012

Мэдээлэл зүйн хичээлийн улирал дундын шалгалтын асуулт


1. Windows үйлдлийн системийн тухай, түүний ажлын үндсэн талбар
2. Програм болон бусад  төхөөрөмжүүдийг ажиллуулах тохиргоог хийх
3. Дэлгэц, taskbar, start цэсний тохируулгыг хийх
4. Вирус, антивирусын тухай ойлголт
5. Windows Explorer програмын зохион байгуулалт
6. Файл, хавтас, өргөтгөлийн  тухай
7. Шинээр файл, хавтас үүсгэх, нэрийг өөрчлөх
8. Файл болон хавтсыг зөөх, хуулах
9. Мэдээллийг хайх, дискийг форматлах, хэвжүүлэх, хуулах
10. MSWord Програмыг ажиллуулах, дэлгэцийн ерөнхий зохион байгуулалтыг хийх
11. Ажлын хуудсыг бэлтгэх, баримттай ажиллах , мэдээлэл болон текст оруулах
12. Үндсэн цэсний командуудын үүргүүд
13. Баримтыг хадгалах, хэвлэх, програмын ажиллагааг дуусгах, Хадгалсан баримтыг нээх
14. Хуудсын тохируулгыг хийх , Баримтыг засварлах
15. Баримт хооронд шилжих, мэдээллийг хуулах, зөөх
16. Баримтыг нууц үгтэйгээр хадгалах
17. Баримтанд хөл толгойн текст оруулах
18. Баримтанд төрөл бүрийн зураг дүрс, нэмэлт объект оруулах,Тэдгээрийг янз бүрийн байрлалд оруулах, хэвжүүлэх
a. Зураг
b. Дүрс
c. Хүснэгт
d. График, диаграмм
19. График болон зурагтай ажиллах
20. Баримтанд хүрээ оруулах,  хуудасны фоныг өөрчлөх, /өнгө текс оруулах/
21. Баримтанд хүснэгт үүсгэх, мөр , багана нэмэх,устгах, цонхыг нэгтгэх, хуваах, хүснэгтийг текст хэлбэрт оруулах
22. Microsoft Excel програмын тухай ойлголт, ажиллуулах
23. Ажлын хуудас, баримтыг ажилд бэлтгэх, тохиргоог хийх
24. Цэсний командуудыг ашиглан хэвжүүлэлтийг хийх
25. Ажлын хуудас болон цонхтой ажиллах
26. Цонхтой ажиллах, баримтыг зөөх, хуулах, засварлах
27. Нүдний форматыг хийх, нэмэлт засварыг хийх
28. Програмын ажиллагааг дуусгах, баримтыг хадгалах
29. Ажлын хуудсыг нэмэх, хасах, хамгаалах, нэр өгөх
30. Хүснэгтэнд мөр , багана нэмэх, устгах
31. Microsoft Excel програмын ажлын хуудсанд график оруулах
32. Өгөгдөл сонгох, тэнхлэгүүдэд нэр өгөх
33. Тэнхлэгийн утгын гаргалтыг сонгох, тайлбар, текст гаргах байрлуулах
34. Хүснэгтэн мэдээллийг боловсруулж график оруулах
35. Томъёо бичих, өргөн хэрэглэгддэг математик операторууд
36. Томъёог засварлах, устгах, хуулах
37. Тооцооллыг хийх, нүд ба мужийг хамгаалах,

Ашиглах материал
1. Ж.Батбаяр У.Отгонбаяр "Компьютерийн Hardware болон Software" УБ 2005 он
2. Ц.Уранбилэг "Компьютерийн хэрэглээ 1,2" УБ 2003
3. Б.Батгэрэл "MS Office PowerPoint " 2007 он
4. Б.Амгаланбаяр "Компьютерийн хэрэглээний хөтөч 3"
5. Л.Буянжаргал Д.Болормаа "MS Excel" 2010 он ХААИС   6,7 эдгээр номууд манай сургуулийн номын санд байгаа
6. Л.Буянжаргал Д.Болормаа "WIndows VIsta Word 2007 PowerPoint 2007" 2010 он ХААИС г.. м.. номууд өөр олон хэрэглээний номууд байгаа
Боловсруулсан багш:   Б.Пүрэвсүрэн
      

Saturday, March 17, 2012

Массив

Массив
Ижил төрлийн элементүүдийн төгсгөлөг тооны цуглуулгыг массив гэнэ. Массивыг дотор нь шугаман массив, тэгш өнцөгт массив, олон хэмжээст массив гэж 3 хуваана.
Тэгвэл Си хэлэнд, энгийн өгөгдлүүдээр нийлмэл өгөгдлийг бүтээж болно. Нийлмэл өгөгдлүүд гэдэгт массив, бүтэц, нэгдэл, файл гэх мэтийг хамааруулдаг. Эдгээрээс массивыг авч үзье.
Массив (array) гэдэг нь нэгэн ижил төрлийн, олон тооны энгийн өгөгдлийн нэгдэл юм. Массив нь нэртэй (name of array) байна. Ө.х. массивын хувьд, нэг нэрэнд нэгээс олон адил төрлийн энгийн өгөгдөл харгалздаг ажээ. Энэ утгаараа нийлмэл өгөгдөл болно.
Массивын бүрдэлд орогч тухайн нэг өгөгдлийг массивын элемент гэнэ. Элементүүд бүгд дугаарлагдсан байна. Элементийн дугаарыг индекс (index) гэнэ. Индекс нь 0-ээс эхлэн тоологдоно.
Массив нь ямар ач холбогдолтой вэ? Их хэмжээний мэдээлэл, төрөл бүрийн статистик өгөгдлийг боловсруулах програмд массив ашиглах нь тун тохиромжтой байдаг.
Массив нь математикийн нэгэн чухал ойлголт болох матрицыг програмчлалын хэлэнд илэрхийлдгээрээ онцгой ач холбогдолтой юм.
C/C++ хэлэнд массивыг статик болон динамикаар зохион байгуулж болно.
Санамж: C/C++ хэлэнд массивыг 0-ээс эхэлж дугаарлана.C/C++ хэлэнд массивыг статик болон динамикаар зохион байгуулж болно.
Санамж: C/C++ хэлэнд массивыг 0-ээс эхэлж дугаарлана.
Массивын төрлүүд, хэлбэрүүд
Массив нь нэгэнт өгөгдөл учраас аль нэг үндсэн өгөгдлийн төрөлд хамаарах ёстой. Энэ нь түүний элементийн төрлөөр тодорхойлогдоно. Тиймээс: бүхэл төрлийн массив (элементийн төрөл нь char, unsigned char, short, unsigned short, int, unsigned int, long int, unsigned long г.м.-ийн аль нэг)бодит төрлийн массив (элементийн төрөл нь float, double,long double г.м.-ийн аль нэг)гэсэн төрлүүд байх нь ээ.Массив нь нэгэнт өгөгдөл учраас тогтмол ба хувьсагч гэж бас хуваагдана. Тогтмол массивт нэг удаа утга оноосон бол програмын явцад дахиж утгыг нь өөрчлөх боломжгүй. Харин хувьсагч массивт хэдэн ч удаа утга оноож болно.
Массивын урт ба хэмжээс
Массивын элементүүдийн тоог массивын урт (length) гэдэг. Компьютерын санах ойн багтаамжаас хамаараад хэрэглэгч ямар ч урттай массив зарлаж болно. Жишээлбэл бүхэл intтөрлийн 5 гэсэн урттай массив зарлалаа гэвэл түүний санах ойд эзлэх зай нь 10 байт болно. Учир нь int төрлийн нэг энгийн элемент 2 байт болдог, тиймээс 5*2=10 болж байгаа юм. Үүнтэй адил зарчмаар, хэрэв бодит float төрлийн 20 гэсэн урттай массив зарлавал, нэг энгийн float төрлийн элемент 4 байт авах учраас 20*4=80 байт зай эзлэх ажээ.
Массивын хэмжээс гэдэг нь арай өөр ойлголт. Логикийн хувьд массив нь шулуун, эсвэл “тэгш өнцөгт”, эсвэл “параллелипипед” гэх мэт геометрийн ямар төсөөллийг бүрдүүлж буйгаас нь хамааруулаад нэг хэмжээст (1D - one dimensional), хоёр хэмжээст (2D - two dimensional), гурван хэмжээст (3D - three dimensional) массив гэх мэтээр нэрлэдэг. Гурваас олон хэмжээстэй (multidimensional) ч байж болно. Хоёр хэмжээст массивыг массивын массив (array of array), гурван хэмжээстийг массивын массивын массив (array of array of array) гэх мэтчилэн үгээр илэрхийлж болно.
Шугаман массив
Шугаман массив нь дараах хэлбэрээр зарлана.
”төрөл” ” массив нэр” [элементийн тоо]
”төрөл”- массивын элементүүдийн тоон төрөл
” массив нэр”- массивыг праграмд төлөөлөх иденфикатор
[элементийн тоо]- массивын элементийн тоог заана.
Жишээ нь:
int a[100],b[100];
float c[50],P[25];
long T[10000],g[5];
char s[100],d[256];
Массив утга олгох үйлдэл
a[0]=100;//0-р элементэд 100 утгыг олгож байна.
a[1]=102
a[99]=80;
c[9]=8.95;
c[44]=10.002
s[2]='A';
Массивыг зарлах үед утга оноох
int IntegerArray[5]={10,20,30,40,50};
тогтмол утгатай массивыг зарлахдаа
const int constArray[5]={9,8,15,6,3};
Жишээ1: Шугаман массивт гараас утга олгоод хэвлэх.
#include "stdio.h"
#include "stdlib.h"
int i,n,s;
int a[100];
int main()
{
scanf("%d",&n);
for(i=0;i
{
printf("a[%d]=",i);
scanf("%d",&a[i]);
}
for(i=0;i
system("pause");
return 0;
}
Жишээ2: Шугаман массивыг өсөхөөр эрэмбэл.
#include "stdio.h"
#include "stdlib.h"
int a[100];
int n,e;
int sort(int m,int l)
{
int i=m;
int j=l;
int x=a[(m+l)/2];
do
{
while(a[i]
while(a[j]>x) j--;
if(i<=j)
{
int w=a[i];
a[i]=a[j];
a[j]=w;
i++;
j--;
}
}
while(i<=j);
if (m
if (i
}
int main()
{
scanf("%d",&n);
for(e=0; e
sort(0,n-1);
for(e=0; e
printf("na[%d]=%d",e,a[e]);
system("pause") ;
return 0;
}
Тэгш өнцөгт массив дараах хэлбэрээр зарлана.
”төрөл” ” массив нэр” [элементийн тоо1] [элементийн тоо2]
”төрөл”- массивын элементүүдийн тоон төрөл
” массив нэр”- массивыг праграмд төлөөлөх иденфикатор
[элементийн тоо1]- массивын мөрийн элементийн тоог заана.
[элементийн тоо2]- массивын баганын элементийн тоог заана.
int a[100][100];
float f[5][6];
char c[12][3];
Жишээ3: Тэгш өнцөгт массивт гараас утга олгоод хэвлэх.
#include "stdio.h"
#include "stdlib.h"
int i,n,s,j,m;
int a[100][100];
int main()
{
scanf("%d%d",&n,&m);
for(i=0;i
for(j=0;j
{
printf("a[%d][%d]=",i,j);
scanf("%d",&a[i][j]);
}
for(i=0;i
{
for(j=0;j
printf("=",a[i][j]);
printf("n");
}
system("pause");
return 0;
}
Жишээ4: Тэгш өнцөгт массивын мөр бүрийн хамгийн их элемент олж шугаман массив үүсгэ.
#include "stdio.h"
#include "stdlib.h"
int i,n,s,j,m;
int max,a[100][100],b[100];
int main()
{
scanf("%d%d",&n,&m);
for(i=0;i
for(j=0;j
{
printf("a[%d][%d]=",i,j);
scanf("%d",&a[i][j]);
}
for(i=0;i
{
for(j=0;j
printf("=",a[i][j]);
printf("n");
}
for(i=0;i
{
max=a[i][0];
for(j=0;j
if(max
b[i]=max;
}
printf("n");
for(i=0;i
system("pause");
return 0;
}
Массивыг зарлах
Массивыг ашиглахын тулд эхлээд түүнийг зарлах ёстой.
Хувьсагч массив
Нэг хэмжээст (1D) хувьсагч массивыг дараах загварын дагуу зарлана:
өгөгдлийн_төрөл массивын_нэр [урт];
Энд:
· өгөгдлийн_төрөл – массивын төрлийг заасан албаны үг
· массивын_нэр – массивыг нэрлэхийн тулд програм зохиогчийн сонгож авсан чөлөөт идентификатор
· урт – массивын элементийн тоо.
Ж.нь:
int mas [25];
Энд бид бүхэл int төрлийн 25 элементтэй 1D mas гэсэн хувьсагч массив зарлаж байна. Хамгийн эхний элемент 0 гэсэн индекстэй (дугаартай), хамгийн сүүлийн элемент 24 гэсэн индекстэй байна.
float my [10];
Энд бодит float төрлийн 10 элементтэй 1D my гэсэн хувьсагч массив зарлагдав.
char titles [9];
Энд тэмдэгт төрлийн 9 элементтэй 1D titles хэмээх массив зарлалаа.
Хоёр хэмжээст (2D) хувьсагч массивыг зарлахдаа:
өгөгдлийн_төрөл массивын_нэр [урт_1] [урт_2];
гэсэн загварыг баримтлана. Энд:
· урт_1 – массивын эхний хэмжээсийн урт (элементийн тоо)
· урт_2 - массивын хоёр дахь хэмжээсийн урт (элементийн тоо)
Практикт, 2D массивын эхний хэмжээсийг мөр (row), хоёр дахь хэмжээсийг багана (column) хэмээн нэрийддэг. Ж.нь:
int matrix [5] [10];
Энд бүхэл int төрлийн matrix гэсэн 5 мөр, 10 баганатай 2 хэмжээст массивыг зарлаж байна.
Массивын массив гэдэг томъёололтой энэ нь яг тохирч байгаа юм. Учир нь 5 элементтэй matrix массивын нэг элемент нь мөн 10 элементтэй бүхэл төрлийн массив байна гэсэн үг.
Matrix массивын нийт элементийн тоо нь 5*10=50 байна.
Зарим нэг жишээ.
double table [20] [20];
Энд 20 мөр, 20 баганатай бодит double төрлийн table гэсэн квадрат массив зарлагдав. Элементийн тоо нь 400 болно.
unsigned char sheet [6] [5];
Энд 6 мөр, 5 багана бүхий sheet гэсэн бүхэл unsigned charтөрлийн массив зарлаж байна. Элементийн тоо нь 30 болно.
Гурван хэмжээст (3D) хувьсагч массив зарлах нь:
өгөгдлийн_төрөл массивын_нэр [урт_1] [урт_2] [урт_3];
гэж бичигдэнэ. Энэ тохиолдолд мөр, багана дээр нэмэгдээд гурав дахь хэмжээс (өндөр ?) гарч ирнэ. Хэрэв гурван хэмжээсийн уртууд нь адил бол куб массив гэнэ.
Г.м.-ээр олон хэмжээст массивыг зарлаж болно. Онолын хувьд, массивын хэмжээст хязгаар тавьсан юм байхгүй.
Массивыг идэвхжүүлэх
Массивыг зарлахдаа шууд анхны утга оноох, ө.х. идэвхжүүлэх боломжтой. Гэхдээ массив нь олон элементээс тогтсон нийлмэл өгөгдөл учраас түүнтэй бүхэлд нь харьцаж, нэг утга оноох боломжгүй. Харин түүний элементүүдийн авах утгыг тоочин бичнэ.
Тухайлбал 1D массивыг идэвхжүүлэхдээ:
өгөгдлийн_төрөл массивын_нэр [урт] = { утга0, утга1, утга2, ..., утга­урт-1} ; гэж бичнэ. Энд:
· утга0, утга1, утга2, ..., утга­урт-1 – массивын элемент бүрийн авах анхны утга.
Ж.нь:
int numbers [5] = {12, 345, -41, 1361, 3};
numbers массивын эхний элемент 12, хоёр дахь элемент 345, гурав дахь элемент -41, дөрөв дэх элемент 1361, тав дахь элемент 3 байна.
float v [3] = {0.1564. 9.23, -1.0};
v массивын гурван элемент харгалзан 0.1564, 9.23, -1.0 гэсэн анхны утгуудыг авна.
unsigned char symbols [6] = {‘a’, ‘b’, ‘c’, ‘d’, ‘e’, ‘f’};
symbols массивын элементүүд харгалзан ‘a’, ‘b’, ‘c’, ‘d’, ‘e’, ‘f’ гэсэн тэмдэгт утгуудыг авна.
Бичигдсэн анхны утгын тоо массивын уртаас хэтрэхгүй байх ёстой. Эс тэгвээс хөрвүүлэгч алдаа заана. Харин массивын уртаас цөөн тоотой анхны утга бичигдсэн байвал массивын элементүүд эхнээсээ тэдгээр утгыг авч, үлдсэн элементүүд идэвхжихгүйгээр үлдэнэ. Ж.нь:
int M [8] = { 8, 4, 2};
Энд, M массивын зөвхөн эхний гурван элемент идэвхжээд үлдсэн элементүүд идэвхжихгүй.
Массивын уртыг ил зааж өгөлгүйгээр идэвхжүүлж бас болдог:
өгөгдлийн_төрөл массивын_нэр [ ] = { утга0, утга1, утга2, ... } ;
Ийм тохиолдолд хөрвүүлэгч өөрөө, { } дотор бичигдсэн анхны утгуудын тоогоор массивын уртыг тодорхойлдог. Ж.нь:
double d [ ] = {1.0. 2.0, 3.0, 4.0, 5.0};
2D массив идэвхжүүлэхдээ, ийм массивын мөр бүр нь өөрөө дахиад хэд хэдэн баганад хуваагдана гэдгийг тооцож, анхны утгуудыг мөр мөрөөр бүлэглэн { } дотор бичдэг. Ж.нь:
double A [3] [2] = { {10, 20}, {30, 40}, {50, 60} };
3 мөртэй 2 баганатай A массивын элементүүдийг мөрөөр нь бүлэглэн идэвхжүүлж байна. Тиймээс эхний мөрийн элементүүд харгалзан 10 ба 20, хоёр дахь мөрийн элементүүд харгалзан 30 ба 40, гурав дахь мөрийн элементүүд харгалзан 50 ба 60 гэсэн утгыг авна.
Дээрх бичиглэл нь.
double A [3] [2] = { 10, 20, 30, 40, 50, 60 };
гэсэн бичиглэлтэй эквивалент юм. Ө.х. мөр мөрөөр бүлэглэхгүйгээр идэвхжүүлэх бас боломжтой. Гэхдээ ингэх нь, 2D массивын шинж чанарыг бүрхэгдүүлэх тул учир дутагдалтай.
3D массив идэвхжүүлэхдээ, ийм массивын мөр бүр нь хэд хэдэн баганад, харин багана бүр нь хэд хэдэн “өндөрт” хуваагдана гэдгийг тооцож, мөр мөрөөр бүлэглэн { } бичиж, тус бүрийн дотор нь дахиад багана баганаар бүлэглэн { } дотор анхны утгуудыг бичдэг. Ж.нь:
int mmm [4] [3] [2] = { { {1, 2}, {11, 22}, {111, 222} },
{ {3, 4}, {33, 44}, {333, 444} },
{ {5, 6}, {55, 66}, {555, 666} },
{ {7, 8}, {77, 88}, {777, 888} } }
Г.м.-ээр олон хэмжээст массивыг идэвхжүүлж болно.
Мэдээж, бичигдсэн анхны утгын тоо олон хэмжээст массивын нийт элементийн тоогоос хэтрэхгүй байх ёстой. Эс тэгвээс хөрвүүлэгч алдаа заана. Харин элементийн тооноос цөөн анхны утга бичигдсэн, ө.х. массивыг бүхэлд нь идэвхжүүлээгүй байж болно.

Өмнөх нөхцөлт давталт


Өмнөх нөхцөлт давталт нь дараах хэлбэртэй байна. 

while (давталтыг төгсгөх нөхцөл)
{

үйлдэл1;

үйлдэл2;

...

үйлдэлN;

}

Төгсгөх нөхцөлийг шалгаж эхэлж байгаа учир түүн доторхи хувьсагч давталт эхлэхээс өмнө ямар нэгэн утга авсан байна.

Жишээлбэл үйлдлийг n удаа давтаад зогсох бол 

int a=0

while(a<=n)

{

үйлдлүүд;

a++;

}

хэлбэртэй байна.

Үүнийг ашиглан жишээ болгож Фибоначчийн дарааллын эхний N гишүүнийг хэвлэх програм бичье.


Фибоначчийн дараалал нь 1, 1-ээр эхлэн 1, 1, 2, 3, 5, 8... гэх мэтчилэн гишүүн бүр нь өмнөх 2 гишүүний нийлбэрээр илэрхийлэгддэг натурал тоон дараалал юм. 



Эхний гишүүнийг 0, дараагийхыг 1 гэж үзээд 0, 1, 1, 2, 3, 5...-ийн эхний гишүүнийг алгасан хэвлэнэ. int last=1 зарласан ба printf("%d",last) гэсэн учир бидний програм зөв ажиллаж чадна. 


#include "stdio.h"

main
()

{

int
 n; 

int 
c=1; 

int 
next=0;
 // Дараагийн гишүүнийг гаргах нэмэгдэхүүнүүдийн эхний нэмэгдэхүүнийг 0 гэж сэтгэе. 
int
 last=1; 
// 2 дах нэмэгдэхүүнийг 1 гэж үзье.
int 
sum; 
// 2 гишүүнийг нэмж гарсан нийлбэрийг тэмдэглэе. 
scanf 
("%d",&n); 
//гараас N тоог авна. 
while
 (c<=n) 
// с тоог 1-ээс эхлэн нэмэгдүүлэх буюу дарааллын дараалсан 2 гишүүнийг нэмж дараагийн гишүүнийг гаргах үйлдэл n-1 хийгдэнэ гэсэн үг.
{

printf
("%d ",last); 
// Нэмэх үйлдэл хийж гаргасан гишүүдийг хэвлэх үйлдэл 
sum=next+last;
 //Өмнөх 2 гишүүнийг нэмж дараагтийн гишүүнийг гаргана. 
next=last; 
//Өмнөх үйлдэл хийхэд оролцсон сүүлчийн гишүүнийг дараагийн үйлдлийн эхний нэмэгдэхүүн гэж үзнэ. 
last=sum;
 
//Түрүүчийн үйлдлийг хийгээд гарсан үр дүнг дараагийн үйлдлийн 2 дахь нэмэгдэхүүн болгон санах ойд хадгална. 
c
++; 
//Хэдэн удаа үйлдэл хийхийг заах үйлдэл. Өмнөх нөхцөл шалгахдаа c<=n гэж зааж өгсөн
}

}
Жишээ нь:
Оролт:
6
Гаралт:
1 1 2 3 5 8

Мэдээлэл зүй Лекц № 04


Хичээлийн сэдэв: Microsoft Word программд гадны объёкттэй ажиллах
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээл заагч багш: Маг. Б.Пүрэвсүрэн
Утас:         e-mail: coole_0823@yahoo.com
Хичээлийн зорилго: Microsoft Word программд гадны объёкт оруулах, зураг,дүрс объёкт
үүсгэх,Word-ийнхүснэгттэй ажиллах
Хичээлийн зорилт: Текстийн хэсгийг тэмдэглэх,арилгах,хуулах,зөөх,баримт хооронд шилжих
                                    Хуудсанд дугаарлалт хийх,хөл ба толгойн текст оруулах,мэдээлэлд хайлт
                                    хийх Баримтанд төрөл бүрийн зураг дүрс,нэмэлт объёкт оруулах
                                    тэдгээрийг янз бүрийн байрлалд оруулах,Баримтанд хүснэгт үүсгэх,мөр багана нэмэх,устгах, хүрээ оруулах, хэлбэршүүлэх, цонхыг нэгтгэх,хуваах,математик функц  ашиглах ,Equation ашиглан математикийн 
тоъёо,функцтэй ажиллах

Баримтыг засварлах
Текстийг идэвхжүүлэх
Баримтын текстийг идэвхжүүлэх гэдэг нь тухайн текстийг харлуулж өөрчлөлт хийхэд бэлтгэнэ
гэсэн үг юм. Текстийг идэвхжүүлэхдээ хулганаар чирч идэвхжүүлэх, гарын чиглүүлэгч сумыг
ашиглан идэвхжүүлж болно, мөн текстийг бүхэлд нь идэвхжүүлэхийн тулд гарны хослол буюу ctrl+A  ашигладаг.
Текстийг арилгах
Баримт боловсруулах явцад шаардлагагүй текстийг арилгах, тэмдэгт арилгах шаардлага олонтаа
гардаг. Үүний тулд: текстээ идэвхжүүлээд Delete товчлуурыг дарах, эсвэл Backspace товчлуурыг дарж арилгана. Хэрэв арилгах текстийг өөр текстээр солих бол идэвхжүүлээд арилгахгүйгээр шууд сольж бичиж болно.
Үйлдлийг буцаах
Хийсэн үйлдлээ хүчингүй болгон буцаах тохиолдолд Edit цэсний Undo командыг ашигладаг. Мөн энэ үйлдлийг гар товчлуур ашиглан Ctrl+Z товчлуурын хослолоор буцааж болдог. Харин буцаасан үйлдлээ эргүүлэн сэргээх тохиолдолд Edit цэсний Redo командыг ашиглах мөн гар товчлуураас Ctrl+Y товчлуурын хослолоор буцаасан үйлдлийг буцааж болно.
Текстийг хуулах
Текстийг хуулах хэд хэдэн арга бий. Үүнд:
1. Цэс ашиглан текстийг хуулах: Хуулах текстийг идэвхжүүлээд Edit цэсний Copy командыг
сонгоно. Шинээр хуулах газраа байрлуулаад Edit цэсний Paste командыг сонгоно.
2. Хэрэгслийн мөр ашиглан текст хуулах: Хуулах текстийг идэвхжүүлээд хэрэгслийн мөрийн
хэрэглүүрийг сонгоно. Шинээр хуулах газраа курсорыг байрлуулаад хэрэгслийг
сонгоно.
3. Баруун цэс ашиглан текст хуулах: Хуулах текстийг идэвхжүүлээд хулганы баруун товчийг
дарж гарч ирэх цэснээс Copy командыг сонгоно.Шинээр хуулах газраа байрлуулаад мөн
хулганы баруун товчийг дарж Paste командыг сонгоно.
Текстийг зөөх
Текстийг зөөх хэд хэдэн арга бий. Үүнд:
1. Цэс ашиглан текстийг зөөх: Зөөх текстийг идэвхжүүлээд Edit цэсний Cut командыг сонгоно.
Шинээр зөөх газраа байрлуулаад Edit цэсний Paste командыг сонгоно.
2. Хэрэгслийн мөр ашиглан текст зөөх: Зөөх текстийг идэвхжүүлээд хэрэгслийн мөрийн
хэрэглүүрийг сонгоно. Шинээр зөөх газраа курсорыг байрлуулаад хэрэгслийг сонгоно.
3. Баруун цэс ашиглан текст зөөх: Зөөх текстийг идэвхжүүлээд хулганы баруун товчийг дарж
гарч ирэх цэснээс Cut командыг сонгоно.Шинээр зөөх газраа байрлуулаад мөн хулганы баруун
товчийг дарж Paste командыг сонгоно.
Мөр хоорондын зайг тохируулах
Хэрэглэгчээс мөр хоорондын зайг тохируулж өгөхдөө Page layout цэсний Paragraph командыг ашигладаг.
Line spacing-хэсэгт мөр хоорондын зайг тохируулах
Single- нэг мөр зайтай 1.5 lines- 1.5 мөрийн зайтай Double- 2 мөрийн зайтай
At least- хамгийн багадаа ямар хэмжээтэй байхыг зааж өгнө. Exactly- Яг өгсөн хэмжээгээр зай авна. 
Multiple- хэд хэдэн мөрийн зайтай байхаар мөрийн тоог өгөх
Баримтанд дүрс зураг оруулах, засварлах
Зураг оруулахын тулд Insert цэсний Picture командыг ашигладаг.
Зургийн төрлүүдийг энд багтаан бүлэглэсэн байдаг.
Clip Art- Зураг оруулна
From File- Зургийн файлыг оруулах
FromScanner or Camera- Сканер болон камераар зураг оруулах
AutoShapes- Дүрс оруулах
WordArt- Тексийн хэлбэр оруулах
Organization Chart- Албан байгууллагын бүтцийн схем оруулах Chart- График оруулах
Зургийн хэмжээ өөрчлөх, хуулах, зөөх Аливаа дүрс, зураг, график, диаграмын ерөнхий хэмжээг өөрчлөхдөө тухайн зурагаа идэвхжүүлээд /хулганаар нэг товшилт хийх/ сонгогдсон тохиолдолд захын хязгаар дээр хулганаар чирч тохируулна. Оруулсан зурагаа хуулах болон зөөхдөө текстийн нэг адил аргаар хуулж болно.Харин зураг идэвхжүүлэх гэдэг нь зураган дээр хулганаар нэг даралт хийхийг хэлнэ.
Баримтанд тэмдэгт оруулах
Компьютерийн гар дээр байхгүй нэмэлт тэмдэгтүүдийг оруулах шаардлага баримт боловсруулах явцад олонтаа гардаг. Энэ үед Insert цэсний Symbol командыг ашиглана.
Тэмдэгтийн Оруулах тэмдэгтээ сонгоно
Оруулах тэмдэгтийг сонгоод Insert товчлуурыг дарна. Хэрэв тухайн тэмдэгтийг олон ашиглах
шаардлагатай бол түүнийг компьютерийн гар товчлуурын хослолоор оруулахаар тохируулж өгч
болно. Энэ үед Shortcut Key товчлуурыг ашигладаг.
Хүснэгттэй ажиллах
Баримт боловсруулах явцад баримтандаа хүснэгт оруулахын тулд Table цэсийг ашигладаг. Хүснэгт оруулахын тулд Tabe цэсний Insert дэд цэсний table командыг ашиглана.
Table size-хэсэгт хүснэгтийн хэмжээг оруулна.
Number of columns- хүснэгтийн баганын тоо
 Number of rows- хүснэгтийн мөрийн тоо
AutoFit behavior-
Fixed column width- бүх баганыг өгсөн хэмжээгээр авах
AutoFit to contens- мөрийн өргөн доторх текстийн хэмжээгээр тохируулан тэгшлэх
AutoFit to window- цонхны өргөнд тааруулж цэгцлэх
AutoFormat- хүснэгтийн бэлэн хүрээ сонгох
Хүснэгтийн мөр баганыг нэгтгэх 
Нэгтгэх мөр баганаа идэвхжүүлээд Table цэсний Merge cells командыг сонгоно эсвэл хэрэгслийн мөрийн хэрэглүүрийг сонгож болно.
Хүснэгтийн нүдийг хуваах
Нэг нүдийг хэд хэдэн мөр багануудад хувааж болох ба үүний тулд хуваах нүдэндээ хулганыг
байрлуулаад Table цэсний Split cells командыг сонгох эсвэл хэрэгслийн мөрийн хэрэглүүрийг
сонгож болно. Ингэхэд дараах цонх гарах ба хуваалтыг тоог өгнө.
Үүнд:
Number of columns-хуваах баганын тоо
Number of rows-хуваах мөрийн тоо
Мөр, багана нэмэх, устгах
Хүснэгтэнд мөр нэмэхийн тулд мөр оруулах газраа хулганыг байрлуулан Table цэсний Insert командыг сонгоно.
Энд: Table-хүснэгт оруулах
Column to the Left-хулгана байрлах нүдний зүүн талд багана
Column to the Right- хулгана байрлах нүдний зүүн талд багана оруулах Rows Above- хулгана байрлах нүдний дээд талд мөр оруулах
Row Below- хулгана байрлах нүдний доод талд мөр оруулах
Cells-нүд оруулах сонголтууд юм.
Хүснэгтийн мөр, багануудыг устгахын тулд тухайн нүдээ идэвхжүүлээд Table цэсний Delete командыг сонгоно. Хэрэв Багана устгах бол column, мөр устгах бол row командыг сонгоно. Хүснэгтийг бүхэлд нь усгах бол Table командыг сонгоно. Мөн баруун цэсийг ашиглан устгаж болно.
Баримтанд математик бичиглэл оруулах
Баримт боловсруулах явцад математикийн томъёо тооцоолол, бичлэгүүдийг ашиглах шаардлага олонтаа тулгардаг. Энэ үед Insert цэсний Object командаас Microsoft Equation програмыг ашигладаг.Microsoft Equation нь өөртөө математикийн бүхий л бичилтийг агуулсан хэрэгслүүдтэй байдаг.
Баримтаас мэдээлэл хайх, солилт хийх
Тухайн баримтаас үг өгүүлбэр, текст, үсэг хайж болно. Үүний тулд Edit цэсний Find командыг
ашиглана.
Find what-хэсэгт юу хайхаа бичиж өгнө.
More-хэсэгт нэмэлт нөхцлүүдийг оруулж өгнө. Replace хэсгээс солилт хийнэ. Энд:
Find what - хайх текстийг байрлуулна
Replace with-солих текстийг байрлуулна
More-нэмэлт нөхцлүүдийг заах Replace-Солилт хийнэ
Replace All-бүх текстэнд хамарсан солилт хийнэ Find next-хайлтыг үргэлжлүүлнэ.

Thursday, March 15, 2012

Мэдээлэл зүй Лекц № 03

Хичээлийн сэдэв: Microsoft Word программын тухай
Хичээлийн цаг: 2 цаг
Хичээл заагч багш: Маг. Б.Пүрэвсүрэн
Утас:             e-mail: coole_0823@yahoo.com
Хичээлийн зорилго: Microsoft Word программыг эхлүүлэх,тохиргоог хийх баримтыг хэвжүүлэх  Хичээлийн зорилт: Программыг ажиллуулах,дэлгэцийн ерөнхий зохион байгуулалт,ажлын хуудсыг бэлтгэх,баримттай ажиллах,үндсэн цэсний командуудын үүрэг,хуудасны тохиргоо,баримтыг хэвжүүлэх, хадгалах,хэвлэх ажиллагааг дуусгах
Microsoft Word программын тухай 
Microsoft Word нь баримт бичиг боловсруулахад зориулагдсан Windows орчны хэрэглээний програмын нэг юм. MSWord-д баримт бичгийн боловсруулахдаа зураг, дүрс, график, хүснэгт, диаграм тэрч бүү хэл дуу авиа, хөдөлгөөн оруулж болдог. Ажиллуулахдаа: Start -> All Programs - Microsoft Word гэж ажиллуулдаг. МSWord програмд хийсэн таны баримтыг Document гэж нэрлэх ба энэ програм дээр хийсэн баримтын файл бүрийн өргөтгөл нь document буюу .doc гэсэн өргөтгөлтэй байдаг. Тиймээс өргөтгөлөөр нь ч баримтын файлыг таньж болох юм.

MSWord програмыг ажиллуулахад дараах цонх гарч ирнэ.
-Гарчгийн зурвас буюу Titlebar: Энд таны ашиглаж буй хэрэглээний програмын нэр ба баримтын нэр харагдана. Хэрэв нэр өгч хадгалаагүй бол Document 1, Document 2 …гэсэн нэртэй байна.
-Цэсний мөр буюу Menubar: баримт боловсруулах явцад шаардлагатай бүхий комадуудыг агуулсан зурвас юм.

- Хэрэгслийн мөр ба та байнга хийдэг командуудыг амархан биелүүлэхийн тулд ашиглах ба энд байх хэрэгслүүдийг өөрийн сонирхлоор нэмж хасаж болно.
Нэгэнт та текстэн мэдээлэлтэй ажиллах учраас оруулах хэсэг болох товчлуурт гарны товчлууруудын
үүрэг зориулалтыг мэдэх шаардлагатай. Компьютерийн гар дээрх товчлуурын тоо үйлдвэрлэгчээс
хамааран өөр өөр байж болох ч ерөнхий нэг бүтэцтэй байдаг. Ихэнх гар 101 товчлууртай.

Компьютерийн гарыг үндсэн 3 хэсэгт хуваадаг. Үүнд:
1. Үндсэн товчлуурууд буюу бичгийн машины хэсэг
2. Туслах гар буюу тооны машины хэсэг
3. Стандарт ба функциональ товчлуурууд, удирдлагын товчлуурын хэсэг
Үндсэн гар буюу бичгийн машины хэсэгт латин болон монгол цагаан толгойн үсгүүд, мөн тоон товчлуурууд орно. Туслах гар буюу тооны машины хэсэг: Энэ нь гарны зүүн хэсэгт байрлах ба туслах гарыг ажиллагаанд оруулах NumLock товчлуурыг асааснаар ашиглах боломжтой.Функциональ товчлуурын хэсэг: Энд F1-F12 хүртэлх товчлуурууд хамаарагдах бөгөөд тухайн програмын хувьд тодорхой үүрэг харгалзуулаад, командыг автоматаар гүйцэтгэх байдлаар ашиглаж болдог.

Стандарт товчлуур болон удирдлагын товчлуурт:
Esc- Үйлдлийг хүчингүй болгох буюу гарах Tab- Догол мөр шилжих
CapsLock-Үсгийн том эсвэл жижгээр бичихийг тохируулах, CapsLock асаатай үед томоор, эсрэг тохиолдолд жижгээр бичигдэнэ.
Shift, Ctrl, Alt- Эдгээр товчлуурууд нь бие даан үйлдэл гүйцэтгэхгүй бөгөөд бусад товчлууруудтай хавсарч хэрэглэгддэг. Жишээлбэл: Shift+Үсэг = үсгийн томоор бичнэ.Alt+F=File цэсийг нээнэ.Ctrl+S баримтыг хадгалах гэх мэт.
Space- Сул зайн урт цагаан товчлуурыг Space товчлуур гэх бөгөөд нэг даралтанд нэг хоосон зай авна.
Enter- командыг биелүүлнэ, мөн мөр шилжүүлэх
Insert-Тэмдэгтийг текстийн дундуур оруулах эс оруулахад хэрэглэнэ. Delete- Курсорын арын тэмдэгтийг арилгана.
Home- Курсорыг мөрийн эхэнд байрлуулна.
End- Курсорыг мөрийн төгсгөлд байрлуулна.
PageUp- Курсорыг хуудасны эхэнд байрлуулна.
PageDown-Курсорыг хуудасны төгсгөлд байрлуулна.
BackSpace- Курсорын өмнөх тэмдэгтийг арилгана.
Хэрэв та MS_Word програм дээр ажиллаж дуусаад гарахыг хүсвэл File цэсний Exit командаар гарна. Ингэхэд дараах цонх гарч ирнэ.




Хэрэв та хадгалахыг хүсч байгаа бол save, Don't save, энэхүү үйлдлээ хүчингүй болгоё гэвэл Cancel товчлуурыг тус тус дарна.
MSWord-д та хэд хэдэн ч баримттай зэрэг ажиллаж болох боломжтой. Уг програмд ашиглагдах командуудыг үүрэг зориулалтаас нь хамааруулж цэсүүдэд ангилсан байдаг
Шинээр баримт үүсгэх
MSWord програмыг эхлүүлэхэд шинэ баримт үүсэх боловч шинээр баримт үүсгэх хэд хэдэн арга байна. Үүнд:
1. Office buttom  New команд
2. Хэрэгслийн мөрийн хэрэглүүрийг ашиглах
3. Гар товчлуураас Ctrl+N товчлууруудын хослолоор шинэ баримт үүсгэж болно.
Хуудасны тохируулга хийх

Баримт боловсруулах явцад цаасны хязгаар буюу хуудасны хэмжээг тохируулах шаардлага гардаг. Үүний тулд page layout цэсний Page Setup командыг сонгоно. Үүнд:
Мargins - Цаасны хязгаарыг тохируулах
Top- хуудасны дээд хязгаар
Bottom- хуудасны доод хязгаар
Inside- дотор буюу зүүн талын хязгаар
Outside- гадна буюу баруун талын хязгаар
Gutter- хуудасны үдээсний зайн хэмжээ
Gutter position- үдээсний байрлал заах
Orientation-байрлал тодорхойлох хэсэг
Portrait- хуудсыг босоо байдлаар байрлуулах
Landscape- хуудсыг хэвтээ байдлаар байрлуулах
Pages-хуудас тохируулах хэсэг
Multiple pages- олон хуудсанд нэг зэрэг хуудасны хязгаар тавих
Sheets per booklet-
Баримтыг хадгалах
Үүсгэсэн баримтыг 3 аргаар хадгалж болно.Үүнд:
1. File цэсний Save команд
2. Хэрэгслийн мөрийн хэрэглүүрийг ашиглана
3. Гар товчлуураас Ctrl+S товчлуурын хослолоор тус тус хадгалж болно.
Хадгалах нэрээ бичих хэсэг
MS_Word програмаас гарах
Хэрэв та өөрийн үүсгэсэн баримтыг хадгалаад гарахыг хүсвэл File цэсний Exit командыг ашигладаг. Харин баримтыг хаах үед Office buttom цэсний Close командаар эсвэл Alt+F4 /идэвхтэй ажлын цонхыг хаах/ товчлуурын хослолоор хааж болно.

Баримтыг нээх

Өмнө үүсгэж хадгалсан баримтыг дахин нээхдээ:
1.  Office buttom  цэсний Open командыг ашиглана
2. Хэрэгслийн мөрийн хэрэглүүрийг ашиглана
3. Гар товчлуураас Ctrl+O товчлуурын хослолоор нээж болно.
Баримтанд хэвжүүлэлт хийх
Баримтын текстийн өнгө, хэлбэр хэмжээ, үсгийн шрифт, сүүдэр гэх зэргийг хэвжүүлэлт хийх гэж нэрлэдэг. Баримтанд хэвжүүлэлтийг хийхдээ Format цэсний Font командыг ашиглан гүйцэтгэдэг.

Font - үсгийн фонтыг тохируулах хэсэг
Font- үсгийн фонтыг сонгох
Font style- үсгийн хэлбэрийг сонгох
Size- үсгийн хэмжээг сонгох
Font color- үсгийн өнгийг сонгох
Underline style- үсгийн доогуур зураас гаргах эсэхийг сонгох
Underline color- доогуур зураасны хэлбэрийг сонгох
Effects- төрөл бүрийн эффектүүдийг сонгодог.
Character Spacing хэсэгт та тэмдэгт хоорондын зайг тохируулна
Text Effects-хэсэгт өөрийн текстэндээ төрөл бүрийн эффектүүдийг /хөдөлгөөнүүдийг/ оруулна.
Баримтанд хүрээ оруулах
Өөрийн баримтанд хүрээ оруулахдаа: Format цэсний Borders and Shading командыг сонгоно.
Зураасны хэлбэр
Урьдчилан
Зураасны өнгө
Зураасны өргөн
Borders- баримтандаа хайрцагласан хэсэг хүрээг оруулах Page border- Хуудасны хүрээ оруулах
Shading- Сүүдэр оруулах хэсэг
Баримтанд дугаарлалт оруулах
Текстэнд дугаарлалт болон тэмдэглэгээ оруулахдаа Format цэсний Bullets and Numbering командыг ашиглах ба хэрэгслийн мөрийн
Bulleted-тэмдэглэгээ оруулах
Numbered- дугаарлалт оруулах
Outline Numbered- дэд дугаарлалтыг оруулах
List Styles- жагсаалтыг дэд эрэмбээр дугаарлах

Мэдээлэл зүй Лекц № 02

Хичээлийн сэдэв: ,Вирус,антивирус,Windows сиситемийн орчин дахь программ, 
                                  Windows Explorer программтай ажиллах 
Хичээлийн цаг: 2 цаг 
Хичээл заагч багш: Маг. Б.Пүрэвсүрэн
Утас:             Е-мэйл: Coole_0823@yahoo.com 
Хичээлийн зорилго: Вирус,антивирус,Windows сиситемийн орчин дахь программтай ажиллах, 
                            Windows Explorer программтай ажиллахзэрэг мэдлэгийн эзэмшүүлэхэд оршино. 

Хичээлийн зорилт: Вирус,антивирусын тухай ойлголт ,Дэлгэц,taskbar,start цэсний         тохируулгыг хийх Windows Explorer программд файл,хавтастай ажиллах, зөөх,хуулах ,мэдээллийг хайх,диск хэвжүүлэх,хуулах зэрэг мэдлэгийн эзэмшүүлэхэд оршино. 


Компьютерийн вирус гэж юу вэ? 

Вирус гэдэг нь компьютерийн хэвийн vйл ажиллагааг өөрчлөх чадвартай багахан хэмжээний программ юм. Вирус нь дараах 2 нөхцлийг хангасан байдаг: 
- Өөрөө өөрийгөө ажиллуулдаг (идэвхижvvлдэг). Өөрийн программчлалын кодоо ямар нэг программийг дуудаж ажиллуулахдаа нэмдэг. 
- Өөрийгөө хуулдаг. Жишээ нь ямар нэг executable файлыг өөрийн нэрээр дарж хуулдаг. Вирус нь компьютер болон сvлжээний серверvvдэд идэвхижин хор учруулдаг. Зарим вирусvvд компьютер дэхь программийг гэмтээх, файлуудыг устгах, хатуу дискийг формат хийх зэрэг хор хөнөөлтэй vйлдлvvдийг гvйцэтгэхээр программчлагдсан байдаг бол зарим нь ийм хор учруулахгvйгээр зөвхөн өөрийгөө хуулж, вирус халдаасан гэдгээ мэдэгдvvлэхийн тулд текст, видео, дуут захиаг vлдээх зэрэг vйлдлvvдийг хийдэг. Гэвч энэ бvгд нь эцсийн эцэст компьютер ашиглаж буй хэрэглэгчдэд их бага бэрхшээлvvдийг учруулдаг. Жишээ нь идэвхижин ажилласан программ нь санах ойд сууж тодорхой хэмжээний санах ойг эзэлсэнээр систем хэвийн бус ажиллаж улмаар систем сөнөх ч явдал тохиолддог. 
Вирусны 5 төрөл байдаг: 
- File infector viruses буюу .exe, .com өргөтгөлтэй программ файлыг гэмтээдэг вирусvvд байдаг.Эдгээр вирусvvдийн ихэнх нь санах ойд сууж, тодорхой хэмжээг нь эзэлдэг вирусvvд байдаг. Нэгэнт вирус санах ойд суусан бол вирустээгvй executable файлууд бvгд вирустдэг. Jerusalem, Cascade нар нь энэ төрлийн вирусvvд юм. 
- Boot sector viruses буюу системийг эхлvvлдэг хатуу болон уян дискэн дээрх программ болох вoot record-г гэмтээдэг вирус. Компьютер асахад boot record ажилладаг. Boot sector вирус нь boot record бvхий уян болон хатуу дискэнд идэвхижин хэрэглэгч уг дискvvдийн аль нэгээс системээ эхлvvлэхэд идэвхиждэг. Энэ төрлийн вирусvvд нь санах ойд суудаг. Ихэнх нь DOS системд ажиллахаар программчлагдсан байдаг. Вирус компьютерт идэвхижсэн л бол write protect хийгдээгvй бvх уян дискэнд вирус хуулагддаг. Form, Disk Killer, Michelangelo болон Stoned вирусvvд нь энэ төрлийнх юм.
- Master boot record viruses нь санах ойд суудаг бөгөөд boot sector вирус шиг дискийг вирустvvлдэг. Гэхдээ энэ 2 төрлийн вирусvvдийн гол ялгаа нь вирусvvдийн код нь хаана байрлаж байгаагаараа өөр байдаг. Жишээ нь master boot record -г гэмтээдэг вирус нь master boot record-н гэмтэхээс өмнөх хувийг өөр газар хадгалдагт оршино. Хэрвээ Windows NT систем бvхий компьютер boot sector болон master boot sector вирусvvдийн аль нэгээр халдварласан бол системээ ачаалж чаддаггvй. Энэ нь Windows95/98 -с өөрөөр системээ ачаалдагт байгаа юм. 
Хэрвээ таны Windows NT систем FAT төрлөөр форматлагдсан бол DOS vйлдлийн системд ачаалан вирусын эсрэг программ ашиглан арилгах боломжтой. Харин NTFS төрлөөр форматлагдсан бол Windows NT Setup диск гэсэн 3 ширэхг дискээр системийг сэргээх боломжтой. NYB, AntiExe, Unashamed зэргvvд нь энэ төрлийн вирусvvд юм. 
- Multi-partite viruses (мөн polypartite гэж нэрлэдэг) вирусvvд нь boot record болон программийн файлуудыг гэмтээдэг. Эдгээрийг эргэж сэргээхэд их хэцvv байдаг. Boot-г цэвэрлэсэн ч файлуудыг гvйцэд цэвэрлэж чаддаггvй болохоор эргээд boot-г гэмтээдэг. Үvн шиг файлуудыг цэвэрлэсэн ч boot-г цэвэрлэж чаддаггvй. One_Half, Emperor, Anthrax, Tequilla зэрэг нь энэ төрлийн вирусvvд. 
- Macro viruses Ихэвчлэн документ файлуудад халдварладаг. Энэ төрлийн вирусvvдийг арилгахад цаг их зарцуулж, мөнгө их vрдэг. Microsoft Office 97 программ дээр Visual Basic программчлал хийгдэх боломжтой болсноор макро вирусvvд нь зөвхөн документ файлуудыг гэмтээх бус Microsoft Office Word, Excel, PowerPoint болон Access-н файлуудыг гэмтээж байна. Мөн өөр төрлийн файлуудыг ч гэмтээх тохиолдол шинээр гарч байгаа. Энэ төрлийн вирус нь бусад программуудын программчлалын хэлийг ашиглан автоматаар ямар нэгэн vйлдлvvд хийх боломжыг олгодог. W97M.Melissa, WM.NiceDay, W97M.Groov нар нь энэ төрлийн вирусvvд юм. 
Desktop 
Windows-ийн үндсэн дэлгэцийг Desktop гэнэ. Таны компьютерын тохиргоо нь өөрт байгаа програмуудаасаа хамаарч компьютерын дэлгэц дээр програмуудын дүрсийг бий болгодог тул компьютер бүрд тогтмол тооны ижил дүрс байдаггүй. Дэлгэц дээр байнга тааралдах програмын дүрсүүдийг тайлбарлая. My computer- Таны компьютерт байгаа дискийн төхөөрөмжүүд, таны хийсэн файлуудыг агуулсан хавтас юм. Компьютерынхаа тухай мэдээлэл авахыг хүсвэл дүрсэн дээр хулганы баруун товчийг дарж хураангуй цэснээс Properties командыг сонгоно. Ер нь Windows-н орчны дурын элементийн тухай мэдээ авахдаа дээрх үйлдлийг хийдэг. Миний компьютер нь сонгосон диск болон түүн доторх файл хавтаснуудыг удирдан зохион байгуулах, дурын програм файлыг нь сонгон ажиллуулах боломжийг олгодог. Та өөрийнхөө компьютер дээр байгаа зүйлсийг харахыг хүсвэл: 
1. Desktop дээрх My Computer дүрсэн дээр хурдан хоёр дарах юмуу эсвэл Start цэснээс сонгон ажиллуулна. 
2. Уг програмын цонхонд дискийн нэрс байрлах бөгөөд агуулгыг нь харахыг хүсэж байгаа диск болон тухайн диск дээрх хавтасны дүрсэн дээр хоёр дарна. Тухайн диск дээрх файл, програм ба хавтаснуудын дүрс гарч ирнэ. 
3. Хэрэгтэй файл, хавтас болон Веб сайтыг нээхийн тулд түүн дээр хоёр дарна. 
Recycle Bin- Хогийн сав Устгагдсан мэдээллүүд хогийн саванд түр хадгалагдаж байдаг. Энд санах байгууламж бүхий нөөцийн сан байдаг. Windows-н болон түүний горимын ямар нэгэн програм дээр хийгдсэн зүйлийг устгах үед хамгийн түрүүнд энэ сав түүнийг хүлээж авдаг. Хогийн саванд байгаа мэдээлийг дахин сэргээхдээ уг мэдээллээ сонгоод File цэсний Restore командыг сонгоно. Эсвэл хулганы баруун товч дарж хураангуй цэснээс Restore командыг сонгоно. Харин PC-ээс бүрмөсөн устгахдаа File цэсний Empty recycle bin командыг сонгоно. 
My Network Places- Сүлжээнд холбогдсон хэрэглэгчид болон хэвлэгч, файл зэрэг нөөцүүдийг харуулсан цонх гарна. Хэрвээ та сүлжээнд орсон бол сүлжээнд холбогдсон хэрэглэгчдийн компьютерын нэрс цонхонд харагдаж байдаг. Хэрвээ танд тэдгээрийн аль нэг руу хандах эрх байгаа бол түүнийг сонгон файл хавтсаа хуулж, зөөж болно. Харин эрх байхгүй бол ингэх боломжгүй. 
My documents- Windows-н орчинд хийгдсэн баримтууд хадгалагдах үндсэн хавтас юм. Хэрвээ хавтасны тохиргоог өөрөөр тохируулаагүй бол таны хийсэн баримтууд шууд энэ хавтас дотор хадгалагддаг. 
Internet Explorer- Internet-д холбогдон Internet-н веб хуудсуудыг үзэх боломжтой. Үүнийг Веб браузер гэж нэрлэх ба өөр нэг браузер бол Netscape Navigator юм. 

Үндсэн дэлгэцийн /Desktop/ тохируулга 

Үндсэн дэлгэц буюу Desktop-ын дурын хэсэгт хулганыг баруун товчийг дарах үед дараах командуудыг агуулсан цэс гарч ирдэг. 
Arrange icons by дэлгэц дээрх дүрсүүдийг эрэмбэлнэ. Үүнд: 
• Name Нэрнийх нь үсгийн дараалаар эрэмбэлнэ. 
• Size-Хэмжээгээр нь эрэмбэлж байрлуулна. 
• Type- Өргөтгөлөөр нь эрэмбэлж байрлуулна. 
• Modified- Үүссэн он сар, цаг хугацаагаар нь эрэмбэлнэ. 
• Auto arrange- Автоматаар эрэмбэлнэ. 
• New шинээр програмын ба каталогийн дүрс үүсгэнэ. Дараах 2 командыг агуулдаг. 
• Folder- хавтас үүсгэнэ. Хавтсыг дараах дарааллаар үүсгэнэ. 
1. New-Folder командыг сонгоно. 
2. Хавтсын нэрийг оруулаад Enter товч дарна. 
• Shortcut- програмын дүрс үүсгэнэ. Програмын дүрсийг дараах дарааллаар үүсгэнэ. 
1. Browse командаар тухайн програмын байрлаж байгаа замыг зааж өгнө. 
2. Next товчлуур дарж дараагийн алхам уруу шилжинэ. 
3. Type a name for this shortcut хэсэгт дүрсийн нэрийг оруулна. 
4. Finish товчлуур дарахад дэлгэц дээр уг програмын дүрс үүснэ. 
Дээрх зурган дээр Browse товчлуурыг дарж дүрсийг нь үүсгэх файлын байрлаж байгаа замыг Browse for folder цонхонд зааж өгсөн байгаа нь харагдаж байна. 
• Properties дэлгэцийн тохируулга хийх команд бөгөөд мөн Start-Control Pаnel-Display дарааллаар ажиллуулж болно. 
• Themes- Дэлгэцийн арын фон болон дүрсний тохируулга хийх цонх 
Desktop- Дэлгэцийн фонын зургийг сонгоно. Цонхны дээд хэсэгт сонголтууд өөрчлөлтийн дараах байдлыг урьдчилан харуулдаг. 
Үүнд дараах командууд байрлана. 
o Background- Зургийн жагсаалт байрлана. 
o Browse- Өөр хавтас дискнээс зургийг сонгож байрлуулах 
o Position- Зургийн байрлалыг сонгоно. 
§ Сenter- дэлгэцийн төвд байрлуулна. 
§ Tile- Зургийг дэлгэц дүүртэл давтаж байрлуулна 
§ Stretch- Зургийг дэлгэц дүүрэн томруулж байрлуулна. 
§ Color- дэлгэцийн дэвсгэр өнгийг сонгоно. Дэлгэц дээрх зураг дэлгэц дүүрэн байрлаагүй үед дэвсгэр өнгө харагдаж байдаг. 
o Customize desktop- Дэлгэц дээр шинээр програмын дүрсийг нэмж байрлуулах бөгөөд 
хэрэглэгддэггүй дүрсийг устгана. 
o OK- сонгосон тохируулгуудыг хэрэгжүүлнэ. 
o Apply- Командын цонхыг хаалгүйгээр тохируулгуудыг хэрэгжүүлнэ. 
• Screen saver- Ямар нэгэн үйлдэл хийгээгүй үед дэлгэц хамгаалах програм ажиллуулж дэлгэцийг түр унтраах горимд шилжүүлнэ. Уг програмыг санамж бичиг гаргах, гадны хэрэглэгч таны компьютерт нэвтрэхээс хамгаалах зорилгоор хэрэглэж болно. 
o Screen saver - Дэлгэц хамгаалах програмыг сонгох 
o Settings- Сонгосон програмын тохируулгыг хийх 
o Preview- Сонгосон програмыг урьдчилан харуулах 
o Wait … minutes: Компьютерыг ашиглалгүйгээр заасан хугацаа өнгөрөхөд дэлгэц хамгаалах програм ажиллаж эхэлнэ. 
o On resume, password protected- Дэлгэц хамгаалагчийг ажиллаж байхад өөр хэрэглэгч таны компьютер дээр ажиллаж чадахгүй байхаар нууц үгээр хамгаалдаг. 
o Power- дэлгэц хамгаалах програм ажиллаж байх үед цахилгаан эрчим хүч хэмнэх боломж олгох цонхыг нээнэ. 
• Appearance- Windows-н орчны бүх цонхны харагдах байдлыг тохируулна. 
o Windows and buttons- Цонх болон товчлууруудын тохируулга 
o Color scheme- Цонхны бүх элементүүдийн өнгийг өөрчилнө. 
o Font size- Цонхны элементүүд дээр байрлах текстийн үсгийн хэмжээг тохируулна. 
o Effects- Цэс болон командын текстийн үсгийн шрифтийн тусгай тохируулга хийнэ. Effects цонхны командуудыг авч үзье. 
Use the following transition effect for menus and tooltips- Цонхны элементүүдийг хөдөлгөөнд оруулах Use large icons- Цонхны элементүүдийг том хэмжээгээр харуулна. 
Show shadows under menus- Цэсэн дээр ойртон очих үед сүүдэртүүлж харагдуулна. 
Show window contents while dragging- Идэвхгүй бол цонхыг зөөх үед уг цонхны хүрээ эхлээд шилжих ба хулганы зүүн товчийг сулласан үед цонх бүхэлдээ шилжинэ. Харин идэвхжүүлсэн үед цонх бүхэлдээ шууд зөөгдөнө. 
Advanced- Цонхны бүх элементүүдийн тохируулга хийнэ.
Size- Элементийн хэмжээ 
Color- Элеменийн өнгө 
Font- Элемент дээр байрлах текстийн үсгийн хэлбэр сонгоно. 
Size- Элемент дээр байрлах текстийн үсгийн хэмжээг сонгоно. 
Color- Элемент дээр байрлах текстийн өнгийг сонгоно. 
Settings- Дэлгэцийн өнгө болон дэлгэцийг дүрслэх цэгийн тоог тохируулдаг. Screen resolution- Дэлгэцийн цэгийн тоог өөрчилнө. 
Color quality- өнгө ялгах чадварыг сонгоно. 
Advanced- Дэлгэц болон дэлгэц удирдах электрон төхөөрөмжийн /Display adapter/ тохируулга хийнэ. Ямар ч цонхонд дараах 3 команд байрлана. OK- Уг тохируулгуудыг хэрэгжүүл 
Cancel- Тохируулгуудыг хэрэгжүүлэлгүй цонхыг хаана. 
Apply- Цонхыг хаалгүйгээр мөн PC-ыг унтраалгүйгээр хийсэн тохируулгуудыг хэрэгжүүлнэ. Файл хавтсыг хайх 
Дискэн дээр хадгалагдсан дурын мэдээллийг файл гэнэ. Файлын нэрийг хэрэглэгч өөрөө өгдөг. Файл нь ямар мэдээлэл хадгалагдсаныг, ямар програмаар нээх, мөн хадгалахыг тодорхойлогч өргөтгөлтэй байдаг. Өргөтгөл нь 3 тэмдэгтээс бүрдэнэ. 
1. Start товчийг дарж Search командыг сонгоно. 
2. All files and folder командыг сонгон nar.doc гэсэн файлыг хайя. Хэрвээ All or part of the file name хэсэгт nar гэж бичвэл nar гэсэн үг агуулсан файл хавтсыг хайна. Хэрвээ nar.doc гэж бичвэл уг файлыг хайна. 
3. Search товчлуурыг дарж хайлтыг эхэлнэ. 
4. Look in хэсэгт файл хавтсыг ямар диск хавтаснаас хайхаа бичнэ. Дараах зурган дээр С:\ буюу Hard дискнээс мэдээлэл хайхаар сонгосон байна. 
5. Хайх явцад хайж буй файл хавтас олдсон бол хайлтыг зогсоохдоо Stop товчлуурыг дарна. 
Хайлт хийдээ дараах тэмдэглэгээг ашиглана. ? тэмдэг 1 тэмдэгтийг илэрхийлнэ. * тэмдэг бүх тэмдэгтийг илэрхийлнэ. Жишээ нь: n* гэж бичвэл n үсгээр эхэлсэн бүх файл хавтсыг хайна. ??o? дурын 2 тэмдэгтээр эхэлсэн 3 дахь тэмдэгт нь о үсэг байх ба сүүлийн тэмдэгт нь дурын байх 4 тэмдэгтээс тогтсон файл хавтсыг хайна. *.doc нэр нь хэдэн ч тэмдэгтээс тогтсон байж болох doc өргөтгөлтэй файлуудыг хайна. ??.* нэр нь 2 тэмдэгтээс тогтох өргөтгөл нь ямар ч байж болох файлуудыг хайна. 

Файл хайх 
Start цэснээс Search командыг сонгож хайна. Ямар төрлийн файл хайхаа эхлээд зааж өгнө. Үүнд: Pictures, music or video - Зургийн програм ба файл хайх үед хэрэглэнэ. 
Documents- Бүх баримт бичгийг хайна. 
All files and folders- Бүх файл каталогийг хайна 
Computers or people- Сүлжээнд холбогндсон компьютеруудыг хайна. 
Програм болон файл хайхдаа нэрийг нь дараах байдлаар бичиж өгнө. Жишээ нь: Tuya- tuya нэртэй файлыг хайж олно.


Үргэжлэл бий.............