Saturday, March 10, 2012

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ


 Бие даалтын ажлын зорилго:
Мэдээлэл зүй хичээлийн  талаарх онолын мэдлэгээ гүнзгийрүүлэх,бие даан сурах чадварыг дээшлүүлэхэд гол зорилго оршино.
Бие даалтын ажлыг гүйцэтгэх хугацаа:
файлаар авах сүүлийн хугацаа  3 сарын 23 нд авна  . Бие даалтийг багшийн и-мэйл хаяг руу явуулна. /Coole_0823@yahoo.com/ Хамгаалалт Хичээл дээр 3 оюутан хамгаална
Бие даалтын гүйцэтгэлд тавих шалгуур:
Тухайн авсан сэдвийг онол практикийн хувьд гүнзгийрүүлэн судлаж, өөрийн дүгнэлтийг заавал гаргасан байх шаардлагатай. Бие даалт дараахи хэсгүүдээс тогтоно. Үүнд:
-       Гарчиг
-       Оршил
-       Гүйцэтгэл
-       Дүгнэлт
-       Ашигласан ном зүй
-       Хавсралт 
Баримт бичгийн үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай single, хуудасны хэмжээ зүүнээс 2 см, баруун, дээд, доод тал 1.5 см байна. Хуудсыг заавал дугаарлах ба бие даалтын хуудасны тоо 12-с доошгүй байна. 
Бие даалтын ажлын үнэлгээ:
Бие даалтийн ажлыг доорхи шалгуураар үнэлнэ.
1.      Бичиг баримт бүрдүүлэлт – 2 оноо
2.      сэдвийн хамрах хүрээ - 6 оноо
3.      Хамгаалалт –2 оноо
4.      Хугацаандаа өгсөн байдал 2 оноо
Нийт 12 оноо байна. Та бүхэнд амжилт хүсье… 

МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ ХИЧЭЭЛИЙН БИЕ ДААЛТЫН СЭДЭВ
1.      Персональ компьютерийн бүтэц зохион байгуулалт

2.      Windows-ийн орчны программ хангамжийн тухай

3.      Вирус, антивирусын тухай

4.      Windows Explorer программд файл хавтсыг зохион байгуулах

5.      Microsoft Word программд ажлын хуудсыг зохион байгуулах

6.      Microsoft Word программд гадны объёкттой ажиллах

7.      Microsoft Word программд хүснэгттэй ажиллах

8.      Microsoft Word программд математик функц ашиглах,математик бичиглэл хийх

9.      Microsoft Excel программд ажлын хуудсыг зохион байгуулах

10.  Microsoft Excel программд график байгуулах,гарфикийн төрлүүд

11.  Microsoft Excel программд зураг оруулах зурган мэдээлэлтэй ажиллах

12.  Microsoft Excel программд томъёо болон функцтай ажиллах

13.  Санхүүгийн функцүүд тэдгээрийг ашиглах жишээ

14.  Математик тригонометрийн функцүүд ,тэдгээрийг ашиглах жишээ

15.  Логикийн функцүүд тэдгээрийг ашиглах жишээ

16.  Төрөл бүрийн хүснэгт боловсруулах аргачлал,хүснэгт хийх дараалал

17.  Microsoft PowerPoint  программын тухай  слайдыг зохион байгуулах

18.  Microsoft PowerPoint  программд илтгэлийн хуудастай ажиллах объёктыг зохион байгуулах жишээ

19.  Интернетийн тухай, үүсэл хөгжил

20.  Интернетээс мэдээлэл хайх,хайлтын системүүд, өргөн хэрэглэгддэг вэб сайтууд


12-15 хуудсанд багтаан стандартын дагуу бие даалтын ажлыг хийж гүйцэтгэнэ.Сэдэв бүр дээр аргачлал болон жишээнүүдийг хавсаргасан байна.
Бие даалтын оноо -  12  байх бөгөөд сэдвийг давхардуулж болохгүй



No comments:

Post a Comment