Monday, March 19, 2012

Шалгалтын үеэр стрессдэхгүй байх аргууд


Шалгалтын үеэр оюутнууд стрессд орох нь элбэг байдаг. Сайн дүн авах, эцэг эхийнхээ урмыг хугалахгүй байх, найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй байх гээд олон зүйлийн улмаас стресс бий болдог. 
Стресс нь сөрөг бодлуудыг үүсгэдэг. Тэр нь даамжирсаар сүүлдээ хүнийг юу ч хиймээргүй санагдахад хүргэнэ. Гарч болох бүх муу үр дүнг бодох нь хүний өөрийн хүч чадлыг хүлж орхидог буюу хүн өөрийн бүх хүч чадлаараа ажиллаж чадахаа болидог гэсэн үг.


Стресс бидний мэдлээс гарах үед эрүүл мэндэд хор учруулж эхэлдэг:
•    Идэвх буурна
•    Бие болоод сэтгэлийн хувьд зовлонд унаж, ядарч сульдана.
Стрессийн шинж тэмдгүүд

Идэвхигүй болох: төвлөрч чадахгүй байх, ой тогтоолт муудах, мэдээллийг дүгнэх, хүлээж авах чадвар муудах
Биеийн хувьд гарах өөрчлөлтүүд: толгой, хэвлийгээр өвдөх, зүрх хүчтэй цохилох, хөлрөх, чичрэх, дотор муурайрах, булчин 
чангарах
Мэдрэлийн хувьд гарах өөрчлөлтүүд: сөрөг бодлууд, өөрт итэлгүй болох, нойр хулжих
Шалгалтын үеэр хэрхэн стрессдэхгүй байх вэ?

1. Цагаа ухаалгаар төлөвлө
Семестер эсвэл  улирлын турш хичээлээ цаг тухайд нь хийж яв. Ер нь бол практикт оюутан сурагчид хичээлийг цаг тухайд нь унших бус яг шалгалтын өмнө бүгдийг нь уншдаг. Энэ нь нэг зэрэг их хэмжээний зүйл уншихад хүргэснээр таныг стрессд оруулна. Шалгалтын үеэр стрессгүй байх гол арга бол хичээлийг тухайн тухайн үед нь уншиж явах явдал байдаг.

2.  Гарч болох алдааг үл хайхран айдсаа ялан дийл
•    Сайн бэлд
•    Цагийн хуваарийн дагуу ажилла
•    Найзуудтайгаа хамт бэлд, бие биесээ шалга
•    Бусдад аль болох мэдсэн зүйлсээ тайлбарлаж ярь. Энэ нь таныг шалгалтанд бэлдэж байгаа хэрэг.

3.    Бодлоо бусадтай хуваалц
Болж өгвөл шалгалтынхаа тухай эцэг эхтэйгээ ярилц. Шалгалт хэр зэрэг хүнд болох, ямар хичээлийнх болох гээд тэдэнтэй санаа зовоож байгаа асуудлаа хуваалц. Ядахдаа л тэд таныг хүнд шалгалт өгж байгааг мэдэг.

4.    Төсөөл. Айдсаа ял. 
Төсөөлөх нь бодол санааг ятгах сайн арга. Хэрвээ таны шалгалт илтгэл тавих бол амжилттайгаар илтгэл тавьж байна гэж төсөөл. Хэрвээ та төсөөлөлдөө айдсаа давж чадвал амьдралдээр бас давж чадна гэсэн үг.

5.    Унтаж амар
Хичээл хийж байна гээд шөнөжин суух явдал байдаг. Гэтэл үнэндээ шөнө тархины ажиллагаа мууддаг тул таны уншиж буй зүйлс маргааш таны толгойд байх нь ховор. Тэрний оронд эртхэн унтаад боссоны маргааш толгой тань сэргэг байх болно шүү.

6.  Сурах орчноо сайн бүрдүүл
•    Хичээл давтах үед орчин тойронд дуу чимээ бага, тод гэрэлгүй байх нь тааламжтай
•    Өрөө цэвэр агаараар дүүрэн байх
•    Тв, радио, утсаа унтраа
•    Бусад бодлуудаа хая
7.  Шалгалт эхлэх үед шууд л мэддэг зүйлсээсээ эхлэн хийж эхэл. Энэ нь таныг итгэлтэй болгосноор хүнд асуултуудыг та амархаан бөглөчихнө.

8.  Сөрөг энергитэй хүмүүсээс хол бай. 
Олон хичээлдээр уначихсан, эсвэл байнга үглэж, шалгалтанд муу дүн авсанаа ярьж явдаг хүмүүсээс холхон бай. Харин хичээлдээ идэвхтэй, хичээлээ мэддэг хүмүүстэй цуг байгаарай. Тэд танд олон зүйл зааж өгөхөөс гадна тэдний энерги нь хүртэл эерэг байдаг.

9.    Сайн хооллох
Шалгалтын үеэр сайн хооллох нь чухал. Гэхдээ эрүүл, зөв хоол сонгох хэрэгтэй. Жишээ нь шөнө хичээл унших гэж байна гээд кофе ихээр уух нь буюуу юм.Кофены найрлага нь хүний оюун санааны төвлөрөх явцад саад болдог юм байна. 
Түүнчлэн шалгалтын өглөө хоол сайн ид. Шалгалт өгж байх үед гэдэс өлсөх нь анхаарлыг тань сарьнуулах болно шүү дээ. Тиймээс их биш ч гэсэн өег хоол унд идээрэй.

10.    Шалгалтын үеэр сэтгэл санааг тайван байлгах үүднээс бэлтгэлээ сайн ханга. 
Шалгалтын өмнөх орой хувцас, дэвтэр цаас, үзэг, бал, тооны машин, баллуур, илүү үзэг зэргээ бэлдэж тавь. Бас сэрүүлгээ тавихаа бүү март. Эс бөгөөс өглөө бүх юмаа цуглуулах гэж та багагүй бухимдалд орно. Сандарч шалгалтанд орох нь яаж сайн байх билээ.

11.    Шалгалтын дараа өөрийгөө баярлуул.
Та шалгалтаа хэр өгсөн нь гол биш. Нэгэнт л та шалгалтын цаана гарсан тул өөрийгөө баярлуул. Ангийнхантайгаа кино ч үзсэн болно шүү дээ. 

No comments:

Post a Comment